2016.09.13
“Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөв
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр /2016.09.10/ 21 дэх жилдээ тохиож байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүтэй Төрийн гурван өндөрлөг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Батлан хамгаалах яам, МАХН, Зэвсэгт хүчний жанжин штаб, Гадаад харилцааны яам, Монголын ахмадын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд болон иргэдийн төлөөлөл оролцсон юм.