Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар нэгдлээ
Монгол, ОХУ, БНХАУ-ын оюуны өмчийн байгууллагуудын IV бага хурал Улаанбаатар хотод өчигдөр боллоо.
“Оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал, технологи, инновацыг дэмжих төв ба жижиг, дунд үйлдвэр” гэсэн сэдэвтэй уг хуралд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ООУБЕГ)-ын дарга Р.Содхүү, БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дарга Шэнь Чанью, ОХУ-ын Оюуны өмчийн холбооны албаны дарга Г.П.Ивлиев тэргүүтэй 50 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Манай улс өнгөрсөн онд Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратегиа боловсруулсан бөгөөд инновацын инДёксээр дэлхийн улс орноос 55 дугаар байрт бичигдэж буй аж.
Монгол Улсад судалгааны ажил их хийгддэг хэдий ч оюуны өмчөө гадаадад бүртгүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр төдийлөн анхаарахгүй байгааг ОӨУБЕГ-ын Тамгын газрын мэргэжилтэн Г.Сарнай илтгэлдээ онцолсон бол тус газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж ‘Тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аль нэг улсад патентын эрхийн хамгаалалтэа хийлгэсний дараа бүтээлээ экспортлох ёстой. Монголд авсан патент Монголд л хүчинтэй” гэж ярив.
Хоёр хөршийн төлөөлөгчөөс оюуны өмчөө эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулдаг тухай лавлахад “Оюуны өмчийн салбарын хөгжил нь тухайн улс орныхоо эдийн засагт чухал ач холбогдолтой. Манай төр, засгийн зүгээс “Нэг зам-нэг бүс” гэсэн бодлого баримталж байгаа бөгөөд Монгол, Орос улстай хамтран ажиллаж байна.
Манай улсын эдийн засаг хурдацтай хөгжиж буйд нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь оюуны өмч юм. 2015 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс шинэ бодлого гаргасан. Энэ нь оюуны өмчид суурилсан инновацыг хөгжүүлэх, хамгаалах, хамгаалсан өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиг гаргах тал дээр илүү анхаарч байна.
Оюуны өмчийн эрхэд халдах, бусдын бүтээлийг хулгайлах гэмт хэргийн эсрэг бодпогоор арга хэмжээ авч, зөрчил гаргасан хүмүүст хатуу хариуцлага тооцдог учраас ийм үйлдэл жилээс жилд багасаж байгаа” гэж БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дарга Шэнь Чанью ярив. Харин ОХУ-ын Оюуны өмчийн холбооны албаны дарга Г.П.Ивлиев “ОХУ-ын эдийн засаг уналттай байгаа ч эрдэм шинжилгээ. судалгааны ажилд 800 тэрбум рублийн хө-рөнгө оруулалт хийсэн. Өнгөрсөн онд шинэ бүтээлийн мэдүүлгийн тоо эрс нэмэгдсэн.
Энэ нь инновацыг урамшуулах үйл ажиллагаа ашиг тусаа өгч, Засгийн газрын зүгээс дэмжиж ажилладгийн үр дүн юм. Сүүлийн гурван жилд гэхэд зохиогчийн эрхтэй холбоотой хоёр хууль гаргасан. Тэдгээр нь цахим орчинд зохиогчийн эрхийн зөрчлийг багасгахад чиглэсэн юм” гэлээ.
Жил бүр уламжлал болгон зохион бай-гуулдаг уг хурлын үеэр гурван улсын тө-лөөлөл оюуны өмчийг эдийн засгийн эргэл-тэд оруулах тал дээр нэгдэн, цаашид энэ чиглэлээр түлхүү ажиллах талаар санал бодлоо солилцов.