18 аймгийн Засаг даргыг томилоод байна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.07.28

18 аймгийн Засаг даргыг томилоод байна

Энэ сарын 27-ны өдрийн байдлаар 18 аймгийн Засаг даргыг томилоод байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 18 аймгийн Засаг даргыг томилгоо хүлээн зөвшөөрч батламжилжээ. Тодруулбал, Говь-Сүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурийг, Дорноговь аймгийн Засаг даргаар Т.Энхтүвшинг, Увс аймгийн Засаг даргаар Д.Батсайханыг, Өвөрхангай аймгийн Засаг даргаар Г.Ганболдыг, Баянхонгор аймгийн Засаг даргаар Г.Батжаргалыг, Дорнод аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэнг, Архангай аймгийн Засаг даргаар Ц.Мөнхнасанг, Төв аймгийн Засаг даргаар Ж.Батжаргалыг, Орхон аймгийн Засаг даргаар Д.Батлутыг, Дархан-Уул аймгийн Засаг даргаар С.Насанбатыг, Булган аймгийн Засаг даргаар З.Батзоригийг, Хэнтий аймгийн Засаг даргаар Н.Ганбямбыг, Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Ш.Оргилыг, Хөвсгөл аймгийн Засаг даргаар Ш.Төмөрбаатарыг, Өмнөговь аймгийн Засаг даргаар Н.Наранбаатарыг, Сүхбаатар аймгийн Засаг даргаар З.Энхтөрийг, Дундговь аймгийн Засаг даргаар О.Бат-Эрдэнийг, Ховд аймгийн Засаг даргаар Д.Галсандондогийг тус тус томилжээ.

Одоогоор Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн ИТХ хуралдаад байгаа. Харин Завхан аймгийн ИТХ хуралдаанаа хийгээгүй байна.