2016.07.05
Сонгууль нэрээр төрийн эргэлт хийлээ
Өнөөдөр Төрийн ордонд АН, МАХН-ын удирдлагууд сонгуультай холбоотой байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн нэр дэвшсэн тойрогт үүсээд буй асуудлын талаар
“Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгууд царцааны нүүдэл хийсэн. Тухайн орон нутагт амьдарч буй иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн. Бид нотлох материалуудыг өгсний үндсэн дээр өчигдөр Баянхонгор аймагт шүүхийн шийдвэр гарсан. Луйврын сонгууль болсон гэдэг шийдвэрийг гаргасан байна.
Хөвсгөл, Увсад ч энэ шийдвэр адилхан байх болов уу гэж бодож байна. Энэ удаагийн сонгууль хүчний бүх байгууллагыг өөрийн талдаа оруулсан луйврын сонгууль боллоо. Сонгууль нэрээр төрийн эргэлт хийлээ” гэсэн юм.