Ж.Батсуурь: Хууль зөрчиж УИХ-ын даргаа сонгосон үйлдлээ засвал Ардын нам чуулганд оролцоод явна
-УИХдахьАрдчилсаннамынбүлэгАрдыннамындаргаӨ.Энхтүвшингийнтавьсангурвансаналыгхүлээжавахболомжгүйгэлээ. ТэгэхээрАрдыннамынгишүүдҮндсэнхуулийнЦэцийнхариугарталчуулганыхуралдаандсуухгүйгэсэнүгүү?
-Ардчилсан намын бүлэг яагаад Ардын намаас тавьсан гурван саналыг хүлээж аваагүйг би мэдэхгүй юм. Ер нь парламентын гишүүд бид УИХ-ын анхдугаар чуулганаа хийгээд дарга даамлаа томилоод, засаг төрөө байгуулаад явах ёстой. Энэ бүх ажлаа хууль эрх зүйн хүрээнд нь явуулаач ээ гэсэн утга бүхий гурван санал хүргүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, олон зуун мянган сонгогчоос УИХ-д сонгогдож орж ирсэн, цаашилбал томоохон хүчтэй бүлэг байгуулах хэмжээний намын төлөөллийг оролцуулахгүйгээр бие дааж асуудлаа шийдэн хууль зөрчиж байгаа үйлдлээ таслан зогсоох ёстой. Ингэж байж төрийн ажил шударга явна.
-АрдыннамУИХ-ындаргыгсонгохпроцессхуульзөрчлөөлгээдбайхюм. 2008 онысонгуулиарпарламентадхамгийнахмаднастайхүнньД.Дэмбэрэлгишүүнбайсан. ГэтэлС.Ламбаагишүүннасаархоёрдахьахмадньбайсанхэрнээхуралдаргалсан. Тэгэхээрнасаарахмадхүнийдараагийнхньхуралдаргалсантүүхбайнашүү дээ...
-Тэр үед УИХ-ын даргад манай намаас Д.Дэмбэрэл гишүүнийг нэр дэвшүүлж байсан юм. Д.Дэмбэрэл дарга тэр үед хамгийн ахмад нь байж таарсан. Тэгээд л хоёр дахь ахмад настай С.Ламбаа гишүүнээр хурал даргалуулж тамга тэмдгийг нь Д.Дэмбэрэл гишүүнд гардуулсан юм. Өөрөө өөртөө шийдвэр уншаад, өөрөө өөртөө тамга гардуулна гэж байхгүй шүү дээ.
-АрдыннамаасӨвөрхангайднэрдэвшсэнхоёргишүүнийасуудлыгшүүхшийдвэрлэхёстой. ГэтэлтанайнамыншинэдаргаӨ.ЭнхтүвшинэнэасуудлыгУИХдахьАрдчилсаннамынбүлгээршийдвэрлүүлэххүсэлттавьсан. Ингэжболногэжүү?
-Нэгдүгээрт Өвөрхангайн нэр дэвшигчдийг харьяаллын бус шүүхээр шүүсэн. Мөн шүүхийн шийдвэр нь маш олон эргэлзээ төрүүлэм гарсан байна лээ. Нөгөөтэйгүүр шүүхийн байгууллагад хэн нэгэн гомдол гаргаад хуулийн дагуу шийдүүлэх ёстой. Түүнээс гадна УИХ-ын сонгуультай холбоотой асуудлыг аль нэг шүүхийн байгууллагаар биш Үндсэн хуулийн Цэцээр шийдүүлдэг хуультай. Энэ хууль өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Түүнээс биш хэн нэгэн этгээд сонгуульд нэр дэвшигчдийн асуудлаар шууд шүүхэд очиж гомдол гаргасны дагуу хэлэлцэж шийдвэрлэдэг үйлдэл байх ёсгүй. Гэхдээ Ардын нам шүүхийн шийдвэрийг буруу, зөв, аль эсвэл манай талд гаргах ёстой гэсэн асуудал тавиагүй. Харин Үндсэн хуулийн үзэл баримтлалаа дагаж хуулиа дээдлэх замаар асуудлаа шийдье л гэсэн юм.
-УИХдахьАрдыннамынгишүүдхэзээхуралдаасуухвэ?
-Ардын намын шаардлага ойлгомжтой. Би дахиад хэлье. УИХ-ын анхдугаар чуулганыг Ардын намын гишүүдгүйгээр үргэлжлүүлэн хуралдуулж УИХ-ын даргыг сонгосон явдал нь хууль зөрчсөн үйлдэл. Энэ асуудлаа яаралтай залруулах шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргыг сонгох процессыг дахин явуулах ёстой. Хэрэв Ардын намын тавьсан хүсэлтийг хүлээж авбал бид чуулгандаа ороход бэлэн байна. УИХ дахь Ардчилсан намын гишүүд бид олуулаа болчихлоо гээд асуудал бүр дээр хүч түрэмгийлээд, хууль зөрчөөд, өөрсдийнхөө үзэл бодлыг шууд хэрэгжүүлээд явж болохгүй шүү дээ. Тиймээс бид өөрсдийнхөө байр суурин дээр хатуу зогсоно. УИХ-ын даргыг сонгох процесс хууль зөрчсөн учраас Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Гэхдээ дан ганц Цэцийн шийдвэрийг хүлээнэ гэж хэлээгүй. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж УИХ-ын даргыг сонгосон үйлдлээ засвал Ардын нам төрийн үйл ажиллагаанд оролцоод явна. Уг нь хэн ч хаанаас нь ч харсан шийдэж ядаад байх хүнд асуудал биш байгаа биз дээ.
-УИХдахьАрдыннамынгишүүдхуулийндагуубүлэгбайгуулахэрхгүйболсон. Одоояахвэ. Сулгишүүдболохуу?
-Ардчилсан намын гишүүд өөрсдөө УИХ-ын даргаа хууль зөрчин байж томилчихоод биднийг 24 цагийн дотор бүлэг байгуулах хүсэлтээ өг гэж тулган шаардаж болохгүй ш дээ. Үнэхээр энэ маргаан эцэслэн шийдвэрлэгдээд, аль эсвэл Ардчилсан нам гаргасан алдаагаа залруулаад явах юм бол бид тухайн цаг минутад бүлгээ байгуулаад явна.
-ОдоогийнЗасгийнгазарбүрэнэрхньдуусчихаадбайхадшийдвэртогтоол, томилгоохийгээдбайгааучирхяналттавихзорилгоорАрдчилсаннамынбүлгээсажлынхэсэгбайгуулсан. Үүнийгтаюугэжбодожбайна?
-Ардчилсан намын бүлэг ажлын хэсэг байгуулсан гэдгийг хэвлэлээс олж харлаа. Ардын намын гишүүдэд хандаж ингэнэ, тэгнэ гэсэн албан бичиг одоогоор ирээгүй байна. Одоогийн Засгийн газрыг хүчин төгөлдөр биш гэж байгаа нь бас л өөрсдийнхөө санаа бодолд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж ойлгож байна. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Ерөнхий сайд, яамдын сайд нар албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөөд явдаггүй билүү. Угаасаа төр өөрийн гэсэн залгамж халаатай. Тэр зарчмынхаа дагуу л явах ёстой. 2008 оны зургадугаар сарын сүүлээр сонгууль болсон хэдий ч УИХ-ын гишүүд наймдугаар сарын 28-нд тангаргаа өргөж байсан. Тэр болтол өмнөх Засгийн газар нь ажлаа үргэлжлүүлээд л явж байсан шүү дээ.
-ЭнэудаагийнсонгуульдАрдыннамолонсуудалавччадсангүй. ҮүнднамынудирдлагаболонУдирдахзөвлөлхангалтгүйажилласангэхнамынгишүүдийншүүмжлэлгарчбайсан?
-Аливаа нам эвслийн гол зорилго сонгуульд амжилттай оролцох байдаг. Нэгэнт амжилт гаргаж чадаагүй тохиолдолд намын дарга, нарийн бичгийн дарга болон Удирдах зөвлөл хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ энэ удаагийн сонгуульд амжилт муутай оролцоход олон талын шалтгаан нөлөөлсөн. Түүнээс гадна намын Удирдах зөвлөл болон намын дарга, нарийн бичгийн дарга нар хариуцлагаа ухамсарлаж ардчилсан байдлаар ажлаа өгсөн. Ингээд Бага хурлаараа намын дүрмийн дагуу асуудлуудаа шийдээд явж байна.
-Ардыннамшинэудирдлага, Удирдахзөвлөлтэйболлоо. Танамынгишүүнийхувьдудирдлагадаахэрсэтгэлхангалуунбайгаавэ?
-Хүн болгон өөр өөрийн дүгнэлт хэлэх байх. Гэхдээ миний бодлоор туршлагатай хүмүүс Ардын намын Удирдах зөвлөлд орсон. Энэ утгаараа намынхаа улс төрийн үйл ажиллагааг сайн удирдаад явах болно.
-НамынялагдлыгудирдлагадангаараабусБагахурлынгишүүдчхариуцлагатооцохёстойгэсэншүүмжлэлийгнамынжирийнгишүүдхэлжбайсан?
-Ардын намд 300 гаруй Бага хурлын гишүүн байдаг. Тиймээс хариуцлагыг хавтгайруулж болохгүй. Бага хурлын гишүүд бид бүгдээрээ хариуцлагаа хүлээгээд ажлаа өгье гэж болохгүй биз дээ. Бидний оронд харь гаригаас хүмүүс авчирч намаа удирдуулах болж байна уу. Тэгэхээр тийм хариуцлагагүй яриа байж болохгүй байх аа.