2016.06.09

Боловсролын тогтолцоо шилэн хэлбэрт шилжлээ

Монгол улсын боловсролын тогтолцоо шилэн хэлбэрт шилжлээ.

Ингэснээр хүүхдийн бүртгэлийг давхардуулан урсгал зардал илүү тооцуулдаг, танил талаа ашиглан мэргэжлийн диплом хуурамчаар гаргуулдаг асуудалд цэг тавьлаа.

“300 гаруй сургуулийг шилэн кабелд холбох ажил үлдсэн байна. Ирэх хичээлийн жил эхлэхэд бүх сургууль шууд онлайн болно. Багш нарын хувьд ч энэ систем дээр ажиллах бүрэн боломжтой гэж БСШУ-ны сайд Л.Гантөмөр хэллээ.