Хамгийн идвэхтэй нь Д.Ганхуяг гишүүн
2010.02.12

Хамгийн идвэхтэй нь Д.Ганхуяг гишүүн

УИХ-ын намрын ээлжит чуулганаар эрхэм гишүүдийн идэвх ямар байсныг Тамгын газар тодруулсан байна. Тэдний  чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн, асуулт асуусан тухай мэдээг хүснэгтлэн гаргажээ.

Тэндээс хамгийн идэвхтэй УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Р.Гончигдорж нар тус бүр 17 удаа үг хэлж, Д.Ганхуяг гишүүн 34 асуулт, Р.Гончигдорж гишүүн 17 асуулт тавьжээ.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай 13 удаа үг хэлж 27 асуулт гаргажээ. Н.Батбаяр гишүүн 22 минутын хугацаанд 10 удаа үг хэлж, 45 асуулт тавьсан байна.

Эдийн засгийн байнгын хорооны дарга  Ц.Баярсайхан 18 минутын хугацаанд 10 удаа үг хэлж 12 асуулт тавьжээ. Ажлын хэсгийнхнээс 89 асуулт тавьсан Н.Ганбямба, 74 удаа асуусан З.Энхболд, 50 асуулт тавьсан С.Бямбацогт гишүүн гаргасан байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.