О.Баасанхүү гишүүн хуулийн байгууллагад ханджээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.05.18

О.Баасанхүү гишүүн хуулийн байгууллагад ханджээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр УИХ-ын гишүүнээр болон Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа хийж, хэрэгжүүлсэн ажлаа иргэдэд тайлагнаж байгаа хэмээн мэдээллээ.

Энэ ажлын хүрээнд тэрээр Орхон аймагт ажилласан байна. Гэтэл үүнийг нь эндүү ташаа ойлгож, тус аймагт нэр дэвших гэж байгаа мэтээр мэдээлж байгаад тэрээр тайлбар өгсөн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн хурлын үеэр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл гарч, нэр төрд нь хадцаж байгааг тогтоолгох зорилгоор хууль хяналтын байгууллагуудад хандана гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдлээ.