Унаган ардчиллаа хамгаалах үйлсэд Хөвсгөлчүүд нэгдлээ
2016.05.05

Унаган ардчиллаа хамгаалах үйлсэд Хөвсгөлчүүд нэгдлээ

Нийгмийг хэн нэгэн биш, хэсэг бүлэг ч биш бид бүгдээрээ бүтээж, эрэг шураг нь болж оролцдог.

Энэ утгаараа өнөөгийн ардчилсан нийгэм бидний хамтын бүтээл. Халтирч бүдэрсэн, онож боссон бүхэн маань биднээс бүгдээс маань хамаарсан ч бас биднээс үл ха­­­­­маарсан. Тийм л учраас өнөөд­­­­рийн бүтээж яваа нийгэмдээ нэг хэсэг нь сэтгэл дүүрэн, нөгөө хэсэг нь санаа дундуур яваа. Ардчилал анхны загвар-зургаасаа юу­гаар яаж гажуудсаныг хэлэх, залруулах үүрэг бид бүгдийнх. \

Унаган ардчиллаа арч­лан тордох, улстөрчдийн гажуудлаас сэргийлэх зо­рил­­­гоор байгуулагдсан МоАН Санаа­чилга нийслэлд 500 гаруй, орон нутагт 1500 гаруй гишүүд, дэмжигчидтэй болон өргөжөөд байна. Саяхан тус санаачилгын Хөвсгөл аймаг дахь салбарын нээлтэд нутгийн 200-аад иргэн цугларч Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах МоАН Санаачилгын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах уулзалтыг зохион байгуулсан юм. Тус уулзалтад МоАН Санаачилгын Ерөнхийлөгч Л.Болд болоод албаны хүмүүс очиж оролцсон байна.

Хөвсгөл нутгийн хувьд Ардчилсан хувьсгал өрнөж байх он цаг үед тулах цэг нь болж Ардчиллыг түгээн дэлгэрүүлэхэд түүчээлэн оролцож байснаараа онцлогтой. Тийм хэдий ч сүүлийн жилүүдэд Ардчиллын гажуудлаас үүдэн ухран холдох иргэдийн тоо ихэсч байгааг нутгийн иргэд гишүүдийн хурлын үеэр тодотгоод үүнийг засч залруулан Ардчиллын үнэт зүйлсийг ахин сануулж авран хамгаалахын төлөө нэгдэж байгаа МоАН Санаачилгын үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ илэрхийлж байв.      

Хөвсгөл аймгийн МоАН Санаачилгын гишүүдийн анхдугаар хурлын үеэр УИХ-ын гишүүн, МоАН Санаачилгын ерөнхийлөгч Л.Болд МоАН Санаачилга бол улс төр дэх амбици биш унаган ардчиллаа хамгаалах ухамсар, үүрэг, үйл ажиллагаа гэдгийг онцолсон юм. Тэрээр Хөвсгөл аймгийн салбарын тэргүүн Т.Отгонцэцэг салбарын батламжийг гардуулах үеэрээ “Хөвсгөл Ардчилалд манлайлан оролцож байсан шигээ Ардчиллыг аврах үйлсэд ч түүчлэн оролцоно гэдэгт итгэж байна” гэлээ.