2016.04.22

АСЕМ цаашид хэрхэн хөгжих вэ гэдэг бол их анхаарал татсан асуудал

Ази-Европын парламентийн түншлэлийн төслийн хорооны хуралдаан боллоо.

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Батчимэг “Хуралдаанаас гарах шийдвэрийн баримт бичигт хэд, хэдэн гол санаа ажиглагдаж байна. АСЕМ байгуулагдаад 20 жил болж байна. Хорин жилийн босгон дээр АСЕМ цаашдаа хэрхэн хөгжих вэ гэдэг бол их анхаарал татсан асуудал. Өнөөдрийг хүртэл яриа, хэлэлцээрийн механизм байсан. Энэ удаагийн хуралдаан цаашид АСЕМ-ын нарийн бичгийн дарга нарын газар байгуулагдах эсэх, бүтцийн хувьд шинэ үе шат руу шилжих эсэх талаар яригдах гэж байна” гэлээ.