Д.Ганхуяг гишүүн “таван морины “чадалтай гэв үү
Эдийн засгийн байнгын хорооны өнгөрсөн долоон хоногийн хуралдаан дээр Д.Ганхуяг гишүүнийг ангийнхан нь ам уралдуулан магтав. Жишээ нь, Ж.Батсуурь "2012 оны Төсвийн тухай хуулийн төсөл дээр сайн ажилласан манай Д.Ганхуяг гишүүн таван хүний дайтай ажиллалаа" хэмээн сайшаахад дэргэд нь суусан А.Тлейхан гишүүн "Манайхаар бол гурван гишүүнтэй тэнцэхээр ажилласан шүү" хэмээн ам дагуулав. Тэдний яриаг чагнаж суусан Г.Батхүү дарга "Манай Д.Ганхуяг ч үнэхээр сайн ажилладаг. Юун гурав таван хүний дайтай л ажилладаг юм шүү" хэмээн инээмхийлэв. Хүний өөрийн намынхан нийлэн эрхэм түшээг магтах болсон нь цаанаа л учиртай хэмээн зарим нь жуумалзаж харагдсан.