2016.04.04
Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Эрүүл мэнд, спортын яам, Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, зарим эмнэлгийн удирдлага, эмч, мэргэжилтэн, Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй өчигдөр Төрийн ордонд уулзлаа.
Уулзалтын үеэр улаанбурхан өвчний дэгдэлтийн байдал, авч буй арга хэмжээ, элэгний С вирус, Харвони эмийг эмчилгээнд хэрэглэсний үр дүн, явц байдал, элэг шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал, элэг шилжүүлэн суулгахад Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломж, бололцоо ямар байгаа болон гемодиализын аппаратын хүрэлцээ, хангамжийн талаарх мэдээллийг сонсч харилцан ярилцсан юм.
Эдгээр чиглэлээр урьд нь Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга холбогдох албаны хүмүүсийг дуудан уулзаж чиглэл өгсөн бөгөөд энэ дагуу ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг энэ удаагийн уулзалтаар сонслоо.