
МоАХ-ныхон хөдөлж эхэлжээ
УИХ-ын гишүүн, МоАХ-ны тэргүүн Х.Баттулга болон түүний туслахуудыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, заримыг нь цагдан хориод буй.
Тэгвэл эл асуудалтай холбогдуулан МоАХ-ны салбар зөвлөлүүдээс мэдэгдэл гаргаж, Х.Баттулгын талд бат найдвартай зогсоно гэдгээ мэдэгджээ.
Тухайлбал: Ховд аймгийн МоАХ-ны мэдэгдэлд "Ардчилсан Монгол Улсад шүүхийн шийдвэрээр нотлогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр хувь хүний нэр хүндийг гутааж буй үйл явдлыг таслан зогсоох ёстой" гэжээ.
Харин Баянзүрх дүүргийн МоАХ-ны салбар зөвлөл мэдэгдэлдээ "Сайншанд үйлдвэрлэлийн цогцолборын бүтээн байгуулалтын бодлогыг санаатайгаар саатуулан дарах бусармаг явдлаа нуун хаацайлах зорилгоор МоАХ-ны дарга Х.Баттулгын нэр хүндийг гутаан доромжлохоор улайрч байгааг бид эрс эсэргүүцэн, эх орноо хамгаалан тэмцэхээ мэдэгдье" гэсэн байна.
Мөн Сүхбаатар дүүргийн МоАХ-ноос мэдэгдэл гаргаж, үндэсний эрх ашгийн төлөө улс төр, эдийн засагт үүсч буй зөрчил, үл ойлголцлыг арилгахын төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэдгээ мэдэгджээ.