
2016.03.16
О.Баасанхүү гишүүн иргэдээс асуулт цуглуулахаар болжээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан бөгөөд хугацааг нь 14 хоногоор хойшлуулж энэ сарын 26-нд мэтгэлцэхээр товлоод байгаа юм. Харин Ерөнхий сайд түүнд албан ёсоор хариу өгөөгүй байна. Мөн уулзах гэсэн боловч цаг гаргаж хүлээн авахгүй байгаа ажээ. О.Баасанхүү гишүүн “Ерөнхий сайд зөвхөн надтай ч биш. Ер нь ард иргэдтэйгээ уулзахгүй байна. Тиймээс би иргэдээс асуулт цуглуулж мэтгэлцэхдээ тэр асуултад нь Ерөнхий сайдаас хариулт авна. Ингэж л иргэдийг Ерөнхий сайдтай уулзуулъя” гэв.