ХҮТГ-ын олон нийтийн түншлэл хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргал
2016.02.19

Гар утасны нөлөө тамхинаас илүү хортой

Гар утасны нөлөө тамхинаас илүү гэж үздэг. Өнөөдрийн хүн бүрийн хэрэглээ болсон гар утасны гадаргуунд байрласан нян бактери нь цахилгаан соронзон долгионоос илүү аюултай. Агаарт дэгдсэн олон төрлийн вирус гар утасны гадаргуунд наалдаж нийтйн бие засах газраас бохир байдаг гэнэ.

Бүх эд зүйл ухаалаг хэрэглээнд шилжиж байгаа үед гар утасны хэрэгцээ бага балчираас 80 настай бууралд ч гардаг. Соронзон туяанд хүний чих нүд, тархи ихэвчлэн өртдөг. Энэ нь шалтгаангүйгээр бие эвгүүрхэх, нойргүйдэх, толгой өвдөж тамирдах зэргээр илэрдэг. Иргэдийн дунд эдгээр үзэгдэл хэвийн үзэгдэл болчихсон гэхэд хилсдэхгүй.

ХҮТГ-ын олон нийтийн түншлэл хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргал: Цахим орчноо хүүхэд мэдээллийг найдвартай эрсдэлгүй авч чадаж байна уу гэдэг чиглэлээр бид ерөнхий боловсролын сургуулиар, хүүхэд хөгжлийн төвүүдээр дамжуулан арга зүйн цуврал зөвлөмжийг гаргаж өгсөн. Интернет утасийг хүүхдүүд их ашиглаж байгаа энэ нь   хүүхдийн дархлааг сулруулж байдаг гэж эрүүл мэндийн яамнаас анхааруулдаг. Хүүхдийн хараа, хөгжилд муугаар нөлөөлдөг, хүүхэд дэлгэцийн донтолт өртөх гэх мэт эрсдэл байгааг анхааруулж байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...