Төгсөлтийн шалгалт боллоо
Төгсөлтийн шалгалт боллоо
2016.01.19

Төгсөлтийн шалгалт боллоо

Авто зам, гүүрийн мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтын төгсөлтийн шалгалтыг 2016 оны 01-р сарын 15-ны өдрийн 10:00 цагаас авлаа. Шалгалтанд нийт 22 инженер хамргадсанаас 1 инженер хангалтгүй дүн авч, 21 инженер тэнцэжлээ.

Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтанд хамрагдсан инженерүүдээс сургалтын талаарх санал асуулга авахад сургалтын хөтөлбөр нь олон мэдээлэл хамруулсан, сонирхолтой байсан гэж дүгнэсэн. Харин сургалтын үргэлжлэх хугацааг зарим нь сунгах хүсэлтэй байгаагаа бичжээ. Сургалтанд амжилттай дүн үзүүлсэн инженерүүд маань цаашид ихийг хийх хүсэл эрмэлзэлтэй, төлөвлөгөөтэй байгаагаа бас хэлцгээлээ. Тэд ангийн хамт олноороо цахим баг бүрдүүлэн ажил болон мэргэшсэн сэдвүүдийнхээ талаар харилцан санал бодлоо солилцож байхаар болсон байна.

2013 оноос эхлэн мэргэшсэн инженерийн зэрэг олгох, сунгах сургалтанд хамрагдсан нийт инженерүүд нь өөрсдийн мэргэших сэдвүүдтэй болж тухайн сэдвийнхээ хүрээнд судалгаа шинжилгээ, ном тохимол, гарын авлага гаргахаар болж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтанд хамрагдсан инженерүүд бас өөрсдийн сэдвүүдээ сонгоцгоолоо. 2016 оны мэргэшсэн инженерүүдийн мэргэшиж буй сэдвүүдийг танилцуулахын хамт тухайн сэдвээр бүтээл хийж, судалгаа хийж байгаа инженерүүдийг санал бодол, мэдлэг туршлагаа солилцож байхыг уриалж байна. Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтын шалгалтандаа тэнцсэн нийт инженерүүддээ баяр хүргэе.

  2016          Мэргэшсэн инженерүүдийн мэргэших сэдэв
 
дд Овог Нэр  Мэргэших сэдэв
1 Батчулуун Баясгалан Хуучин хучилтыг газар дээр нь Резайкл машинаар хүйтний аргаар дахин боловсруулж цементээр бэхжүүлэн суурь байгуулах
2 Александр Гомбодорж  "Reynold's Road Pecker" бэхжүүлэгч бодис ашиглан авто замын даацыг нэмэгдүүлэх судалгаа
3 Самбуудорж Амарбуян Өвлийн улиралд авто зам засварын ажил гүйцэтгэх арга /Төмөр бетон гүүрийн тооцоог монголын нөхцөлд тохируулан хийх судалгаа/ гарын авлага
4 Жаргалбаатар Батнасан Авто замын уулзвар огтлолцол, төлөвлөлт
5 Ширчмаа Эрдэнэбаатар Барагшинг ашиглан хйисэн 47 км замын ажлын талаар, Битумжсан элсийг авто замд хэрэглэх нь
6 Дагвасүрэн Булгантамир Зүүн бүсийн битумжсан элс ашиглан хүйтэн асфальтбетон хольц бэлтгэх
7 Оюунбилэг Пүлжин Цементээр бэхжүүлсэн суурийн  /СТВ/ ажлыг GPS-р тонтоглосон төхөөрөмжөөр гүйцэтгэхэд хяналт хийх, судалгааны ажил
8 Базарбирваа Базарсад Урьдчилж харлуулсан дайргаар гадаргуун боловсруулалт хийх, гарын авлага
9 Лхаваан Ганхүү Авто замын шороон далангийн хажуу налуугийн бэхэлгээ хийх / тайлан бичиж дүгнэлт гаргах
10 Баттөмөр Ичинхорлоо Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон иж бүрэн битумын нарийвчилсан судалгаа
11 Жаргалсайхан Мөнхзул Цементээр бэхжүүлсэн суурийн цементийн EDTA орцын уусмалыг ашиглан тодорхойлох /стандартыг монгол оронд нутагшуулах талаар судалгаа/
12 Жүгдэр Батсугар Монгол орны нөхцөлд ногоон байгууламж барьж авто замыг цаснаас хамгаалах аргачлал боловсруулах
13 Цогхүү Хосгэрэл Долгионтой ган хоолой / Техникийн шаардлага, барилгын технологи, судалгаа/
14 Чулуунбат Төгсбат Орон нутгийн замд хямд өртөгтэй авто зам барих, орон нутгийн материал ашиглан давхар гадаргуун боловсруулалт хийх
15 Лхагвасүрэн Бат-Эрдэнэ 3 төрлийн орц, нэмэлтээр хийсэн асфальтбетон хучилгын харьцуулсан судалгаа
16 Ганбат Намуун Хучилтын тооцоо / шааардлагатай өгөгдлүүдийн жагсаалт/ олон улстай харьцуулсан судалгаа
17 Ган-Очир Очирдорж Avto-CAD Civil 3D программаар замын төлөвлөлтийг цогцоор нь гүйцэтгэх
18 Бямбажав Нансалмаа Орхон-Уул аймгийн жишээн дээр замуудыг паспортжуулах  /картын загвар гаргах/
19 Батмөнх Энхтуяа Хөөсрүүлсэн битумын судалгаа
20 Биндэръяа Цэцэгмаа Двуосолидын талаар судалгаа дүгнэлт гаргах
21 Энэбиш Түдэвдорж Хүчитгэсэн дам нурууны бат бэхийн судалгаа