Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн 5 жилийн ойн  баярын хурал боллоо
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн 5 жилийн ойн баяр
2016.01.04

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн 5 жилийн ойн баярын хурал боллоо

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой 2015 онд тохиож байгаа. Энэ үйл явдалд зориулан нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн хамт олны баярын хурал 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн засаг захиргааны IV байрны 2 давхарт тус төвийн Нийслэл ЖДҮ сургалт мэдээллийн төвийн сургалтын танхимд боллоо.

Баярын хурлыг Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл, төвийн ерөнхий менежер С.Энхцэцэг нар нээж үг хэллээ. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв 2012-2015 онд 9325 иргэн аж ахуй нэгжүүдэд хүрч ажиллан амжилт бүтээлээр дүүрэн он жилүүдийг өнгөрөөсөн байна.

“Өнгөрсөн 5 жилийн хугацаа бол олон үйл ажиллагааг шинээр эхлүүлж, онож, алдаж, ажлын туршлага хуримтлуулж, бас түүгээр дутаж, түүнээсээ сургамж авч, эдүгээ нийслэлдээ 17 ажиллагсадтай, дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүд нийлээд 100 гаруй ажиллагсадтай болтлоо өргөжин хөгжсөн түүхэн он жилүүд байлаа.