Нийслэлийн бичил бизнесийг дэмжих санг өргөжүүлэх шаардлагатай байна
2015.12.16

Нийслэлийн бичил бизнесийг дэмжих санг өргөжүүлэх шаардлагатай байна

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл, Улаанбаатар хотын захирагчийн Баянхошуу дахь ажлын албаны дарга Х.Нямсүрэн, Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Г.Гэрэлмаа нар Сонгинохайрхан дүүргийн Хадгаламж зээлийн хоршоодын дарга нар болон гишүүдийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтаар Хадгаламж зээлийн хоршооны гишүүдээс иргэдэд 5 сая хүртэлх төгрөгний зээлийг олгохдоо барьцааг хөрөнгийг өндрөөр үнэлэн бага хүүтэйгээр олгож байгаад талархал илэрхийллээ.

Тус уулзалтын хүрээнд ХЗХ-дын санхүүжилтийг нэмэх, бараа бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах талаар мөн иргэд Хадгаламж зээлийн хоршоонд гишүүнчлэлээр элсэж банкнаас бага хүүтэйгээр зээл авах сонирхолтой боловч санхүүжилт хүрэлцээгүйн улмаас тэр болгон зээл авч чаддаггүй зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Иймээс ХЗХ-дын тулгамдаад буй санхүүжилт болон бусад асуудлууд дээр анхаарч ажиллахын зэрэгцээ бусад УИХ-ын гишүүдийг уриалах болно гэдгээ Л.Эрдэнэчимэг гишүүн мэдэгдэв.