Хурлын даргын нэрэмжит шатарын аваргууд тодорлоо
Хурлын даргын нэрэмжит шатарын аваргууд тодорлоо
2015.11.16

Хурлын даргын нэрэмжит шатарын аваргууд тодорлоо

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах шатар сонирхогчдын насанд хүрэгчдийн тэмцээнд өнгөрсөн ням гаригт амжилттай болж өнгөрлөө.

Энэ удаагийн тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны 50 шатарчин оролцож оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд эрэгтэй 6, эмэгтэй 3 нийт 9 шатарчин шалгарч нийслэлд өрсөлдөх эрхээ авлаа.

Шалгарсан шатарчид

Эрэгтэй: I байр- Ц.Мөнхбат /5 дугаар хороо/ II байр- Ч.Батзаяа /16 дугаар хороо/  III байр- О.Ганбаатар, /5 дугаар хороо/, IV байр – Ц.Пүрэвдож /13 дугаар хороо/ V байр- О.Самбууням /15 дугаар хороо/ VI байр- М.Ванчинхүү /21 дугаар хороо/

Эмэгтэй:

I байр - М.Жаргалсайхан /13 дугаар хороо/,  II байр – С.Цэвэлжав /1-дүгээр хороо/  III байр – Г.Баясгалан /15 дүгээр хороо/ тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Энэхүү тэмцээн нь шат шатны Хурлын дарга нарын нэрэмжит болдогоороо онцлог бөгөөд дүүргийн ИТХ-ын даргын нэрэмжит тэмцээнээс шалгарсан шатарчид ирэх сард Нийслэлийн ИТХ-ын даргын, 1 дүгээр сард УИХ-ын даргын нэрэмжит тэмцээнүүдэд тус тус өрсөлддөг юм.