"1000 төгрөг төсөл"-д "Хүүхдийн төлөө газар"-ынхан нэгдлээ
1000 төгрөг төсөлд 1000x2 төсөл болгон нэгдлээ.
Юуны өмнө энэхүү аяныг санаачлагчид болон дэмжигчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүүхдийг гэр бүл, сургууль цэцэрлэг, нийгмийн болон хүрээлэн буй орчинд эрүүл, аюулгүй сурч, хөгжиж, амьдрах нөхцөл боломжоор хангах нь та бидний үндсэн үүрэг байдаг. Гэвч эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлагагүй, санамсаргүй үйлдлээс болж бяцхан үрс минь бэртэж гэмтэх, түлэгдэх гэх мэтээр өвдөн шаналж байна.
Цаашид эцэг эхчүүд, насанд хүрсэн иргэн бүр хүүхдийн өсөж хөгжиж буй орчныг ээлтэй, аюулгүй байхад нь анхаарч, хайр халамжаар дутаахгүй, хамгаалал дор өсгөж хүмүүжүүлэхийг уриалж байна.
1000 төгрөг төсөлд "Хүүхдийн төлөө үндэсний газар"ын нийт албан хаагчид болон 21 аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн албан хаагчид оролцлоо.
Хүүхэд бүр баяр баяслаар дүүрэн байх болтугай.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР