БНСУ-ын үндэсний баяр тохиож байна
БНСУ-аас манай улсад суугаа элчин сайдын яамнаас Японы дарлалаас чөлөөлөгдсөн баярт өдрөө тэмдэглэлээ.
Манай улс БНСУ-тай 1991 онд дипломат харилцааг тогтоож байсан. Үүнээс хойш эдийн засаг, худалдаа гэх мэт бүхий л чиглэлээр хамтын ажиллагаагаа явуулж иржээ. Одоогоос 70 жилийн өмнө буюу 1995 оны энэ өдөр Өмнөд Солонгос улсын ард түмэн Японы дарлалаас чөлөөлөгдсөн түүхт энэ баярыг Монголчуудтайгаа хуваалцаж байгаа нь энэ юм.
Хоёр орны хамтын ажиллагаа харилцаа жил ирэх тусам сайжирч тэр дундаа сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй хөгжсөн гэхэд болно. Харилцаа хамтын ажиллагаа сайжирах гол шалтгаан нь Монгол, Солонгосын эдийн засгийн форум гэж үздэг юм.
УИХ-ын гишүүн Г.Батхүү "Асуудлыг зөвхөн төрийн түвшинд, засгийн газрын түвшинд биш. Бүх салбар тухайлбал эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн бүх л салбарт шууд хамтын харилцааг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллаж байгаа. Саяхан Солонгос улсын шадар сайд айлчлаад явлаа. 11 сард Солонгосын ерөнхий сайдын айлчлалыг мөн зохион байгуулах чиглэлд хамтран ажиллаж байгаа. Хоёр орны хамтын ажиллагаа бүх түвшинд бэхжиж чадвал бид ижил төстэй соёл орны хувьд бусад орноос илүү давуу ойрхон сайн нөхөрлөх боломж байгаа гэж харж байгаа" хэмээн хэллээ.
Эрх чөлөө олж авсан түүхт өдрөө Монголчуудтай хуваалцаж байгаа нь ямар их хүндэлж байгаагын баталгаа юм. Ахан дүүгийн барилдлагатай хоёр орны хамтын ажиллагаа цаашид үргэлж өргөжинө гэдэгт хоёр орны төлөөлөл итгэлтэй байгаагаа илэрхийллээ.