Хятадын хөрөнгө оруулалт CAREC-ийн улсууд руу чиглэнэ
“Хөрөнгө оруулалтын чуулган”
2015.09.25

Хятадын хөрөнгө оруулалт CAREC-ийн улсууд руу чиглэнэ

Төв Азийн улсууд дэд бутцийн салбартаа хөрөнгө оруулалт сайн хийвэл эдийн засаг, бизнес нь хамтдаа хөгжих боломжтой.

Төв Азийн бус нутгийн эдийн засгийн хамтын ажил-лагааны хөтөлбөр (САКЕ-С)-ийн “Хөрөнгө оруулалтын чуулган” нийслэлд эхэллээ. САКЕС-д Хятад болон Казахстан, Тажикстан, Узбекс-тан, Афганистан, Монгол, Азербайжан, Кыргиз, Пакистан зэрэг улс багтдаг.

Энэ есөн улс нь далайд гарцгүй, газар нутаг том, хүн ам цөөтэй учир дэд бүтэц сайн хөгжөөгүй, хооронд нь холбосон авто болон төмөр зам дутагдалтай учир бизнес эрхлэхэд бэрхшээлтэй байдгаараа ихээхэн төстэй. Тиймээс ч бүс нутгийн хөрөнгө оруулалтыг татах боломжийн талаар туршлага солилцож, саналаа хуваалцсан юм.

Монголын хөгжлийн стратегийн хүрээлэнгийн захирал Камерон Макрей “Төв Азийн улсууд дэд бүтцийн салбартаа хөрөнгө оруулалт сайн хийвэл эдийн засаг, бизнес нь хамтдаа хөгжих боломжтой. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг татахын тулд тухайн улсуудын Засгийн газар нь эрхзүйн орчноо хөрөнгө оруулагчдад нээлттэй болгох юм бол үр ашигтай хөгжих боломж нээгдэнэ" хэмээн хурлын үеэр онцолсон.

Өнгөрсөн 15 жилд Азийн хөгжлийн банк болон бусад донор байгуулагууд САКЕС-ийн улсуудад 28 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт өгчээ. Энэ нь боломжийн мөнгө мэт сонсогдож байгаа ч, улсдаа хуваагаад үзэхээр хангалттай үзүүлэлт биш гэдгийг шинжээчдийн зүгээс хэлж байсан. Ялангуяа, энэ хөрөнгө оруулалт нь дэд бүтцийн салбарт зарцуулсан гээд үзэхээр газар нутаг томтой улсуудын хувьд жинтэй хөрөнгө оруулалт биш юм.

Чуулганы үеэр бүс нутагтаа төдийгүй дэлхийн эдийн засагт голлох нөлөө үзүүлж буй Хятад Улсын эдийн засгийн өсөлт, төлвийн талаар түлхүү хэлэлцсэн. Ялангуяа, энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж буй манай улсын хувьд Хятадын эдийн засгаас хэтэрхий хамааралтай байдлаа бууруулах шаардлага байгааг ч олон улсын шинжээчид хэлж байв.

Хятад Улсаас Худалдааны яамных нь захирал Юнг Зингвэй оролцсон юм. Тэрбээр “Хятадад эдийн засгийн өсөлт саарч байгаа нь дэлхийн бусад улстай харьцуулбал өсөлттэй хэвээр байна. Бид ойрын жилүүдэд эдийн засгийн өсөлтөө 6-7 хувьд байх болов уу гэж тооцоолж байгаа” хэмээв. Түүнчлэн тэрбээр “Манай улсад жил бүр гурван сая хүнд ажлын байр бий болгох шаардлага тулгарч байгаа нь том сорилт болж байна. Энэ байдал цаашдаа хөдөлмөрийн зах зээлд хүндрэл учруулахаар байна. Тиймээс эдийн засагтаа зайлшгүй шинэтгэл хийх хэрэгтэй болж байгаа" гэв.

Өнгөрсөн 15 жилд Азийн хөгжлийн банк болон бусад донор байгуулагууд САКЕС-ийн улсуудад 28 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт өгчээ.

Мөн Хятадад эдийн засгийн өсөлт саарч байгаа тул компаниуд нь гадагшаа  хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдсэн байна. Энэ нөхцөл нь дэд бүтэц, эрчим хүчний салбартаа ихээхэн хөрөнгө оруулалт татах хэрэгцээтэй САЯЕС-ийн улсууд руу чиглэнэ гэсэн эерэг мэдээллийг өгсөн юм. Түүнчлэн САЯЕС-ийн улсууд улстөрийн хувьд тогтвортой хөрөнгө оруулалт татахад таатай орчин төдийгүй эрчим хүч, байгалийн баялгийг арвин нөөцтэй тул нэмүү өртөг сайн шингээвэл үр ашиггай төсөл хэрэгжүүлэх боломж нээлттэйг ч оролцогчид хэлж байсан. Гагцхүү Засгийн газар нь эрхзүйн орчин, бодлогоо нэмэгдүүлэх шаардлагатай юм.

Энэ үеэр зарим улсын төлөөллөөс хөрөнгө “Дэд бүтэц, эрчим хүчний салбартаа үр ашигтай хөрөнгө оруулалт хийхэд юунд анхаарч байгаа вэ” гэсэн асуултад хариулт авав. 

Манайх жилд тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татдаг

Лочин Паузулозода (Та-жикстан Улсын Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын нэгдүгээр нарийн бичиг)

- Манайх Засгийн газар болон хувийн хэвшил хамтран ажилласан сайн туршлага бий. Хөдөө орон нутаг руу зам барьсан. Ирээдүйд Засгийн газартай концессын гэрээ байгуулж дотоод, гадаадын компаниуд хамтран ажиллах боломж бүрэн байна. Эрчим хүчний салбарын хувьд манай ДНБ-ий өсөлт цаашид 4-5 хувиар үргэлжлэн нэмэгдсээр байвал эрэлт нэмэгдэж шинэ төслүүд хэрэгжүүлэх хэрэгцээ гарна.

Манайх жилд тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж байгаа нь бидний бодлого зөв байгаагийн илрэл. САКЕС -ийн улсуудын хувьд эрчим хүч, дэд бүтцийн салбартаа түлхүү хөрөнгө оруулалт хамтран татаж, хоорондоо олон улсын стандартын дагуу авто замаар холбогдох боломжийг эрэлхийлэх нь зөв. Улс төрийн хувьд тогтвортой нь Төв Азийн улсуудын давуу тал юм.

Дэд бүтэц, тээврийн салбартаа шинэчлэл хийж байна

Айшербек Паугамов (Уз-бекстан Улсын Гадаад харил-цааны яамны Мэдээлэл, судал-гааны хэлтсийн дарга)

-Манай улс дэд бүтэц, тээврийн салбартаа сүүлийн жилүүдэд тасралтгүй шинэчлэл хийж байна. Дэд бүтцийн хөрөнгө оруулалт татахын тулд Азийн хөгжлийн банк ба бусад олон улсын банкуудгай хамтарч ажилладаг. Эрчим хүчний салбараа хөгжүүлэх хэрэгцээ байна.

Өндөр хөгжилтэй улсуудтай харьцуулахад манай эрчим хүчний үнэ дөрөв дахин бага. Түүнчлэн БНСУ-тай хамтарч агаарын терминаль байгуулж, Ази Номхон далайн улсууд манайхаар дамжуулж Европт худалдаа хийх боломжийг нээхээр ажиллаж байгаа юм. САКЕС -ийн улсууд бүгд богино хугацаанд хөгжил нь ахиж байгаа боохоор хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй.