Архангай аймгийн Хайрхан сум Хүүхэд гэр бүлийн хөгжлийн ордонтой болно
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны санхүүжилтээр Архангай аймгийн Хайрхан суманд алслагдсан сум дундын Хүүхэд гэр бүлийн хөгжлийн ордон, нийгмийн даатгал, халамжийн хэлтэс мөн албан хаагчдын 16 айлын орон сууцны байр барих барилгын ажлыг эхлүүлэн, шав тавих ёслолыг зохион байгууллаа.
Шав тавих ёслолд: ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
Хайрхан сумын засаг дарга В.Мөнхбат
Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Түвшин
Даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан
Халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Алтанчимэг
Архангай аймгийн ХГБХХ-ийн дарга Ч.Уранцэцэг
болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү барилага нийт 3,8 тэрбум орчим төсөвт өртөг бүхий, 3 давхар шилэн пассадтай цогцолбор юм. 21 аймагаас анх удаа байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Энэхүү цогцолбор төв нь хүүхэд, багачуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тав тухтай орчныг хангасан байхаар зураг төсөл нь хийгдсэн байна.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР