215 албан хаагчийн тангараг өргөх ёслол
2015.07.09

Нийслэлийн 215 албан хаагч тангараг өргөлөө

Үндэсний их баяр наадмын өмнө нийслэлийн 215 албан хаагч тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцлоо.

Энэ үеэр “Төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа та бүхэн нийслэлийн 1,3 сая хүнд мэргэжлийн ёс зүйтэйгээр үйлчилж, өөрийн мэдлэг чадвараа улам дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж өргөсөн тангарагтаа үнэнч байж хуулиа сахиж ажиллахыг НИТХ-ын дарга Д.Баттулга захисан юм.

                             Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү