Нийслэлээ хөөрхөн болгоё
Улаанбаатар хот
2015.06.22

Нийслэлээ хөөрхөн болгоё

УИХ-ын чуулганы Баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хуулийн төсөлд зөвхөн хотын асуудал тусаагүй сумаас эхлээд бүхий л газрын төлөвлөлт тусчээ.

Энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Улаанбаатар хотын ирээдүйн төлөвлөлтийг хэрхэн төлөвлөсөн. Нийслэлийнхээ аль хэсэгт аялал жуулчлалын бүс байгуулах, Улаанбаатар хотоос гадна аль аймагт аялал жуулчлал хөгжүүлэхээр төлөвлөв. Гадаад руу явахаараа төчнөөн сая жуулчин Монгол руу татна гэж ярьдаг, ирсэн жуулчныг бусад орны жуулчдыг хүлээн авдаг шиг ая тухтай орчинд аялуулж чадах уу” гэв. 

Албаны хүмүүсийн тайлбараар бол өнгөрсөн жилүүдэд аймгийн төвүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан байна. Түүнд хөгжлийг 15-20 жилээр тодорхойлжээ. Ингэхдээ аймаг бүр өөрийн онцлогт тохируулсан хөгжлийн төлөвлөгөөгөө гаргасан байна. Тухайлбал, Хэнтий аймгийн бүх сумд түүхчдийн оролцоотойгоор аялал жуулчлалын төлөвлөгөөгөө гаргасан аж.

Харин Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтны тайлбараар Нийслэл хотыг  2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө баталж, хуучин орон сууцны хорооллуудыг шинэчлэхээр болсон. Үүнд Төмөр замын орон сууцууд, Нэхмэлийн шар орон сууцууд зэрэг социализмын үед баригдсан барилгуудыг шинэчилнэ. Шинэ ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хороололд хоёр дэд төвийг шинээр төлөвлөсөн гэж тайлбарлаж байна. Үүнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Урт цагааны гудамж хэдэн жилийн өмнөхөөсөө дордсон. Жуулчдын гудамж биш авто машин тавьдаг гудамж болчихож. Өөр улс оронд жуулчдад хотын төвөөсөө үйлчилгээгээ авч болохоор жуулчинд зориулсан цэгтэй байдаг. Тийм газар хаана байна вэ. Газар чөлөөлж, аялал жуулчлалын бүс бий болгож болдоггүй юм уу. Хотын төвд жуулчид очино. Нэхмэлийн шар дээр жуулчин очихгүй” гэсэн юм.

Ингээд зарим гишүүдийн онцлох байр суурийг бичлэгээр хүргэж байна.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан

"Хашаандаа машин засдаг авто засварын газартай, эс бол нэг нь оёдлын цехтэй байх юм уу. Ийм төрлийн бизнес эрхлэгчид олон бий. Газрыг нь чөлөөлчихөөр бизнесээ алддаг. Тийм учраас энэ асуудлыг шийдэхийн тулд дахин төлөвлөлт хийхдээ зөвхөн орон сууц барих бус өмнө хийж байсан бизнесээ үргэжлүүлээд хийх боломжтой байх үйлчилгээний газрыг төлөвлөж өгөх ёстой” гэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

"Газар нь дахин төлөвлөлтөд ороход бизнесийнх нь орлого байхгүй болдог. Жишээ нь аймгийн төвийн гэр хорооллын айлууд хашаандаа амьдардаг байшинтайгаас гадна дугуй засвар ажилуулах зэргээр орлого олдог. Гэтэл газар төлөвлөлтөд орохоор орлого нь байхгүй болдог. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. Дээр нь хуулиндаа журмыг Засгийн газар гаргана гэж тодорхой зааж өгөх шаардлагатай” гэлээ.