МАН-ын бүлгийн ээлжит завсарлагаан
УИХ-ын Баасан гаригийн хуралдаан
2015.06.19

МАН-ын бүлгийн ээлжит завсарлагаан

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, байнгын хорооноос гаргасан саналаар санал хураалт явуулах гэв.

Гэвч гишүүд хуралдааны танхимаас гарч явсаар 33 гишүүн үлдсэн тул санал хураалт хэсэг саатлаа.

Үдээс өмнөх хуралдаан АН-аас 21,  Шударга ёс эвслээс 8, ИЗНН-аас 2, бие даагч 1 гишүүн хуралдаандаа  суусан. Харин МАН-аас нэг ч гишүүн ирээгүй байсан. Хэсэг хугацааны дараа Ө.Энхтүвшин гишүүн  хуралдааны танхимд ирж “Бүлгийн  байр суурь дэмжигдэхгүй бол  завсарлага авахаар ярьсан.  Тиймээс хуулийн төслөөр ажлын тав хоногийн завсарлага авч байна” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж