2015.06.12
“Экспортын зээлийн шугам нээх тухай төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банктай хамтран хэрэгжүүлж буй “Экспортын зээлийн шугам нээх тухай төсөл”-ийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулах анхны Зээлийн гэрээнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд нийт 8 тэрбум иений зээлийн хөрөнгийг төсөлд оролцогч Монгол Улсын арилжааны 6 банк (Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк (ХХБ), Голомт банк, Хас банк, Улаанбаатар хотын банк)-аар дамжуулан Японы экспортын техник технологи, тоног төхөөрөмж худалдан авах дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудад зээлдүүлэх юм.