2015.06.02

МУ-ын тариалангийн талбайн 60 хувь нь хүчтэй элэгдэлд ороод байгаа

Тариалангийн талбайн хөрсний элэгдлийг сэргээхэд  ДНБ –ний  нэг хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө шаардлагатай гэсэн судалгаа байдаг юм байна. Өнөөдөр манай улсын тариалангийн талбайн 60 хувь нь хүчтэй элэгдэлд ороод байгаа юм байна.

Газар тариалангийн салбарын эрчимтэй хөгжил эргээд экологид аюулын харанга дэлдэх болсныг хашир туршлагатай тариаланчид  хэлдэг.

Хэн дуртай нь энэ салбар луу хошуурч хөрсөө хамгаалж сэлгээ хийхээс илүүтэй тарьж л байвал болоо гэсэн сэтгэхүй их байсантай ч холбоотой юм. Хөрсний элэгдэл болсон тариан талбайгаас хаа сайгүй их хэмжээний шар шороо дэгдэж байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?