2009.02.03

М.Энхболд: "Дэлхийн сахүү, эдийн засгийн хямрал ба монгол улс" зөвлөлдөх уулзалтыг хааж хэлсэн үг

Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын нөлөөг багасгах ажлыг эрчимжүүлэх тухай “ДЭЛХИЙН САХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ БА МОНГОЛ УЛС” Зөвлөлдөх уулзалтыг хааж Монгол улсын шадар сайд М.Энхболдын хэлсэн үг
Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа!
МАХН-ын удирдах зөвлөлийн санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шинжлэх ухааны Академи, МАХН-ын Сургалт, судалгааны Прогноз Академийн хамтран зохион байгуулсан энэхүү зөвлөлдөх уулзалтад дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал, түүний Монгол Улсад илэрч байгаа шинж тэмдэг, нөлөөлөх хүчин зүйл, онцлог байдал, түүнийг даван туулах талаар төр, банк, санхүү, эрдэм шинжилгээ, судалгааны болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний үүрэг оролцоо, эдгээр байгууллагаас хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар илтгэж, үзэл бодлоо илэрхийлэн идэвхтэй оролцсон Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс талархлаа илэрхийлье!

Уулзалтын явцад Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд, төрийн сай дууд, эрдэмтэн мэргэд, бизнес эрхлэгчид зэрэг төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ асуудлыг өргөн мэдээллийн үндсэн дээр тал бүрээс нь судлан үзэж, өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулан нэгдсэн арга хэмжээнд тусгах асуудал, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар анхаарвал зохих олон үнэтэй санал гаргалаа.

Санхүүгийн хямрал улам гүнзгийрч, даяаршин байгаа өнөөгийн нөхцөлд энэхүү хямралыг "тойрон гарах орон байхгүй гэдэг нь-нэгэнт тодорхой боллоо. Ялангуяа худалдаа эдийн засгийн хамгийн өргөн харилцаатай хөрш гүрнүүдэд хямралын шинж илэрч байгаа нь манай орны эдийн засаг, нийгмийн амьдралд таагүй нөлөөлөх нь зайлшгүй болж байна. ОУВС-гаас хийсэн судалгаагаар 2009 онд дэлхийн худалдааны нийт хэмжээ, хөгжингүй орнууд болон хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлт өмнөх оноос буурах хандлагатай байгаа юм.

Үүсэж байгаа нөхцөлд дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын авч байгаа арга хэмжээнүүдийг судалж үзэхэд төв банкаараа дамжуулан мөнгөний нийлүүлэлтийг нэмэг-дүүлэх, оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр банкны төлөөлөн удирдах зөвлөлд өөрийн төлөөлөгчийг түр томилон ажиллуулж хяналт тавих төв банк зээлийн хүүгээ огцом бууруулах, банк хоорондын гүйлгээний хэвийн байдлыг хангахын тулд баталгаа гаргах, найдваргүй зээлийг худалдан авах, улсын төсвөөрөө дамжуулан хөрөнгө оруулах, дэд бүтцийг дэмжих, гадаад зах зээлээс мөнгө татах зэрэг асуудал зонхилж байгаа билээ. Сүүлийн үед олон улсын хэмжээнд хямралаас эдийн засгаа хамгаалах асуудал анхаарлын төвд байгаагийн дотор Монгол Улсын Засгийн газар ийм арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, өөрийн орны нөхцөл байдлыг олон улсын хэмжээнд ойлгуулах, дэлхий дахины туршлага, сургамжаас дүгнэлт хийх, валютын нөөц ихтэй орнууд, бие даасан сангуудаас хямралыг давахад зориулан санхүүгийн эх үүсвэр хүсэх зэрэг олон хэлбэрээр ажиллаж байна.

Тухайлбал, 2008 оны 11 сард Катар улсын Доха хотноо хөгжлийн асуудлаарх "Монтеррейн зөвшилцөл"-ийн хэрэгжилтийг хянан хэлэлцэх олон улсын бага хуралд НҮБ-ын гишүүн 176 орны өндөр, дээд түвшний төлөөлөгчид оролцон, Дохагийн Тунхаглал, Төгсгөлийн баримт бичиг батлав. Энэ арга хэмжээ олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд хөгжлийн хамтын ажиллагааны суурь баримт бичигт тусгагдсан үүрэг амлалт, олон улсын эдийн засаг, санхүүгийн хямралтай тулгарч байгаа өнөөгийн нөхцөлд хөгжлийн тусламж болон олон улсын хөгжлийн зорилтууд, түүний дотор Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр авсан үүрэг амлалтаа дахин нотлох боломжийг хөгжингүй болон хөгжиж буй орнуудад олгож, хамтын ажиллагаагаа улам    бүр идэвхжүүлэн, бэхжүүлэхэд улс төрийн өндөр ач холбогдолтой болсон юм.

Бага хурлаас олон улсын санхүү, эдийн засгийн хямралын асуудлаар НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтыг ойрын үед зохион байгуулахаар тохиролцлоо.

Тус бага хуралд Монгол Улсын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлэн хямралыг хамтын хүчээр даван туулах арга зам, шийдийг тодорхойлох нь нэн чухал байгааг онцолж, урт удаан хугацаанд хөгжлийн тогтвортой өсөлтийг хангахад үр дүнгээ өгөхүйц үндэсний бодлого чухал бөгөөд Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц стратегийг хэрэгжүүлэх талаар хоёр талын болон олон талт хандивлагчидтай нягт хамтран ажиллахыг Монгол Улс зорьж байгааг онцолсон юм. Энэхүү хуралд оролцох хугацаанд миний бие Катар Улсын Эмир, Ерөнхий сайд нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлын хүрээнд Монгол Улсын уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, эдийн засгийн хямралыг даван туулахад санхүүгийн тусламж үзүүлэх тодорхой саналыг тавьсан.

Мөн 2009 оны нэгдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс   нутгийн   хэмжээнд   эдийн тусах нөлөөний асуудлаар зохион байгуулсан олон улсын бага хуралд нийгмийн халамж, хамгааллын бодлогын асуудлаар илтгэл тавьж, оролцлоо.
Хямралыг хохирол багатай давж    гарахын    тулд    төр, засгаас олон улсын туршлага, эрдэмтэн мэргэжилтэн/ бизнес эрхлэгчид, иргэдийн санал бодлыг тунгаан ихээхэн ухаалаг, урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй аюулыг сөрсөн тууштай, нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц далайцтай арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлага гарч байна. Тулгараад байгаа сорилтуудыг дутуу үнэлэх, самгардаж цаг алдах явдал хэрхэвч гаргаж болохгүй нь тодорхой.

Үүний тулд эдийн засагт зөв оношилгоо хийх байгууллага зайлшгүй хэрэгтэй болж байна.
Энэ асуудлаар Засгийн газар, банк, санхүүгийн байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тус зөвлөлдөх уулзалтын явцад Сангийн сайд тодорхой илтгэ-сэн бөгөөд Засгийн газрын тэргүүнээр ахлуулсан ажлын хэсэг хямралын эсрэг авах арга хэмжээний цогц хөтөлбөрийг боловсруулан дараагийн шатны ажлуудыг ойрын өдрүүдэд хэрэгжүүлж  эхлэх болно. Энэхүү арга хэмжээг улам тодорхой, үр өгөөжтэй болгоход Та бүхний санал, Зөвлөлдөх уулзалтаас гаргаж байгаа зөвлөмж их ач холбогдолтойг тэмдэглэж байна.
Манай орны экспортын гол түүхий эд зэсийн үнэ өнгөрсөн   оны   сүүлчээс  эхлэн ихээхэн буурсан нь улсын төсвийн орлого тасрахад зонхилон нөлөөлсөн юм. Харин импортын гол бүтээгдэхүүн нефть бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн хэт өсөлт сүүлийн үед эрчтэй буурч байгаа нь эх  орны болон импортын бүтээгдэхүүний  жижиглэн худалдах үнийн өсөлтийг тогтоон барихад нааштай нөлөөлөх нь зайлшгүй.

Дээр дурдсан хоёр түүхий эдийн үнийн  хэлбэлзэл манай эдийн засагт ийнхүү ихээхэн нөлөөлж байгаа нь манай эдийн засгийн бүтцийн өрөөсгөл байдлыг харуулж байна. Иймээс эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгох, үйлдвэрлэлийг    дэмжих, ялангуяа орон нутагт мал аж ахуйн түүхий эд боловсруулах жижиг дунд үйлдвэр хөгжүүлж ажлын байр бий болгох, дотоодын хэрэгцээгээ хангах, экспортод нийлүүлэх боломжийг буй болгохын тулд хөрөнгийн эх үүсвэрийг хуваарилаад байна.

Ашигт малтмалын ордуудыг гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай гэрээний үндсэн дээр цаашид дахин хугацаа алдахгүйгээр ашиглаж эхлэх зөв шийдэлд хүрч, үүнтэй холбоотой улс орны эдийн засагт үр ашиг өгч, хямралыг давахад даруй тус болох санхүүгийн механизмыг боловсруулан ашиглах шаардлага юу юунаас чухал байгаа учир энэ чиглэлээр шаргуу ажиллаж эхэллээ. Хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх,   хангамжийг   жигд байлгах, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх, нөөц бий болгох арга хэмжээ авч байна. Манай орны хувьд шинээр санхүүгийн эх үүсвэр татах шаардлага гарч, яриа хэлэлцээр хийж байна. Үүний зэрэгцээгээр дотоодын санхүү-гийн боломжуудыг үр дүнтэй ашиглах, хөрөнгийн зах зээлийг бэхжүүлэх, санхүүгийн үр ашигтай механизмыг нэвтрүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалж, нэр хүндийг дээшлүүлэх талаар Та бүхний гаргасан саналууд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Манай орны байршилтын онцлогоос шалтгаалах транзит тээврийг нэмэгдүүлэх асуудлыг ОХУ-ын талтай хэлэлцэж байгаагийн зэрэгцээгээр бизнес эрхлэгчдийн санал болгож байгаа экспортын эрэлт өндөртэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан үнэ нь буурч байгаа өндөр чанарын тоног төхөөрөмж, материалыг худалдан авах замаар хөрөнгө хэмнэх зэрэг боломжийг овсгоотой ашиглах хэрэгтэй байна.

Дотооддоо төсөвт шуурхай зохицуулалт хийх, зардал хэмнэх зарчмыг бодитойгоор газар сайгүй хэрэгжүүлэх, үр ашиггүй зардал гаргахгүй байх, хөрөнгө оруулалтыг ажлын байр бий болгох явдалтай нягт холбон хянаж үзэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх явдал санхүүгийн хүндрэлээс гарахад дөхөм үзүүлнэ.

Инфляцийн өсөлттэй тэмцэх, бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэхэд хэт олон шат дамжлага гаргах зэргээр зүй бус үнэ тариф тогтоож бусдыг хохироон зохиомол ашиг олох явдалтай тэмцэж, үнэ, тарифын үндэслэлд төр, иргэний байгууллагаас тавих хяналтыг өндөржүүлнэ. Эдийн засгийн зарим салбарт төрийн зохицуулалт, хяналт тавих шаардлага зүй ёсоор гарч байна.

Бид дэлхийн том эдийн засагтай 20 орны удирдагчдын уулзалт, олон улсын санхүүгийн байгууллагууд, худалдаа эдийн засгийн өргөн харилцаатай хоёр хөрш болон гуравдахь түншүүдийнхээ хямралын эсрэг авч байгаа арга хэмжээнүүдийг анхааралтай ажиглан, тэдэнтэй хамтран ажиллах нь хүндрэлийг хохирол багатай даван туулах хүчин зүйлийн нэг гэж үзэж байна.

Учирч болзошгүй эрсдэлийн талаар иргэдэд зөв ойлгоц өгөхийн зэрэгцээ улсынхаа банк, санхүүгийн тогтолцоог дэмжих ухамсартай хамтарсан үйл ажиллагааны үр дүнд л хямрал ыг туулан гарах боломжтой учир банкны баталгаатай болсон хадгаламжаа аль болохоор татахгүй байх нь Таны хямралыг давахад оруулж байгаа бодит хувь нэмэр гэдгийг иргэн бүрт ухамсарлуулан ойлгуулах нь чухал юм. Төв   банк  болон   арилжааны  банкнуудын ажилд дэмжлэг үзүүлэх замаар төгрөгийн ханшны уналтыг тогтоон барих, ард иргэдийн амьдралд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, ялангуяа нийгмийн эмзэг бүлэг, ахмад настан, хүүхдүүдийг хамгаалахад Засгийн газар анхааран ажиллаж байна.

Бүх шатны албан байгууллагуудын удирдлага, хамт олны үүрэг хариуцлага энэ үед маш их нэмэгдэж байгааг онцлох нь зүйтэй. Яамд, аймаг, нийслэл, албан байгууллага бүр ажлын зохион байгуулалт, эмх цэгцээ сайжруулан хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр бүрээ тооцоотой, хэмнэлттэй зөв зарцуулах, түүнийг яавал хэмнэх вэ гэдэгт ухаалаг хандаж зах зээлийн мэдрэмжээ дээшлүүлэн, ажил-лагчдынхаа ажлын байрыг хадгалахад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болж байна.

Хямралын    зэрэгцээгээр байгаль цаг уурын хүндрэл, осол аваар зэрэг гэнэтийн аюул тулгарвал эдийн засаг, нийгэм, иргэдийн амьдралд маш хүнд нөлөө үзүүлж болох учраас газар бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хариуцлага сахилга бат, сонор сэрэмжээ байнга өндөр байлгах нь зүйтэй.

Нийтээрээ зорилгоо ойлгон тус бүрийнхээ хүлээх үүргийг биелүүлэх явдал хамгийн чухал. Энэ эгзэгтэй үед хариуцлагагүй мэдэгдэл, цуурхал яриа нийгэмд хүчтэй нөлөө үзүүлж болох нь тодорхой асуудал учир иргэдэд үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө
тогтмол өгч байх нь чухал гэж үзэж байна.

Дэлхий дахинд тохиолдсон хэд хэдэн удаагийн хямралын сургамж, тэдгээрийг даван туулж байсан туршлага, дэлхийн эдийн засгийн хүчирхэгжил, интеграцжил хүчтэй болсон болон энэхүү хямрал ыг хохирол багатай даван туулах талаар хөгжингүй болон хөгжиж буй орнууд, олон улсын байгууллагууд хамтран ажиллахаар тохиролцон арга хэмжээ авч байгаа нь хямралыг их ужигруулахгүйгээр туулах найдвар төрүүлж байна.

Гэхдээ олон улсын болон өөрийн орны нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, учирч болох хүндрэлийг урьдчилан харж төлөвлөн нягт нямбай хөтөлбөрийн үндсэн дээр тэр засгийн болон банк, санхүү эдийн засаг, иргэний нийгмийн байгууллага, бизнес эрхлэгчид үр дүнтэй хамтран ажиллахаас гадна иргэд хөдөлмөрчдийн идэвх санаачилга, эх оронч сэтгэл ихээхэн дэмжлэг болох ёстой гэж бодож байна.
Санхүү, эдийн засгийн хямралын нөлөөгөөр улс оронд үүсэж болох аливаа хүндрэл бэрхшээлийг саармагжуулах, гэтлэн давахад Та бүхэн Засгийн газрын үйл ажиллагааг бүх талаар тууштай дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.