
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.04.10
Г.Баярсайхан Чингэлтэй дүүрэгт ажиллана
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, тойрогтоо ажиллахаар болжээ.
Тэрбээр дөрөвдүгээр сарын 10, 11, 12 болон 17, 18, 19-ний өдрүүдэд дүүргийн 19-р хороонд ажиллах хувиар гаргажээ. Уулзалтаар УИХ-аас намрын чуулганаар баталсан хууль, тогтоолын төслүүдийг танилцуулах, дүүргийн хэмжээнд тулгамдаж буй бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдтэй санал солилцох аж.