2015 он: Тэглэлтийн жил
Ойрхи Дорнодод дайн тулааны уршгаар олон арван соёлын үнэт дурсгалууд сүйдэв
2015.03.13

2015 он: Тэглэлтийн жил

Таны хүүхэд насны чинь зургийг нүдэн дээр чинь шатаавал таньд ямар байх вэ?

*

Чухам ийм сэтгэгдэл төрүүлэхээр үйлдлийг Лалын улсын бүлэглэл Ойрхи Дорнодод хийж байна.  Тэд Сирийн Мосул хотын музейн үнэт барималуудыг сүйтгэв. Сүйтгэсэн бичлэгээ интернетэд тавив. Мосулийн номын санд хадгалагдаж байсан 8000 ном, оригинал эх сурвалжуудыг шатаасан.

Дараа нь  Нимруд хот руу орж эртний Ассирийн хаант улсын нийслэл байсан, МЭӨ 13 дугаар зуунд баригдсан хотын туурийг бульдозераар нураав.

Ийм маягаар Лалын улс бүлэглэл хүн төрөлхтний нэн эртний түүхийн дурсгалуудыг сүйтгэсээр байна. 

*

Лалын улс эртний соёлыг сүйтгэхдээ лалын шашныг өөрсдийнхөөрөө тайлбарладаг.  Террористуудын музейн үзмэрүүдийг сүйтгэж байхдаа авсан дүрс бичлэгт тэдний нэг нь: “Хүмүүс барималд биш, Аллахт мөргөх ёстой. Аллах бидэнд эдгээр барималыг устгахыг тушаасан” гэж ярьж байна.

*

Тэд эдгээр үйлдлээрээ “соёл иргэншил” гэсэн ойлголтыг няцаахыг зорьж байна. Яагаад гэвэл “соёл иргэншсэн” нийгэм нь тэдний үзэл сурталд тохирохгүй. Тиймээс тэд соёл иргэншсэн гэж үзсэн бүхнийг сүйтгэж байна.

Нэг үгээр хэлбэл тэд бүхнийг тэглэхийг хүсч байна. Бүгдийг тэглэснийхээ дараа бүхнийг эхнээс нь эхэлж өөрсдийн дэглэмийг тогтоох гэнэ.  Тиймээс тэд өнгөрсөн, одоо хоёрыг устгахаар шийджээ.  Ингэснээр ирээдүйг хянана гэж бодож байна.

*

Хүн төрөлхтний түүхэнд эвдэн сүйтгэх бодлого явуулж байсан жишээ олон. Хамгийн тод жишээ нь Гитлерийн Герман. Гитлерийн тушаалаар Германы гэх соёлд хамаарахгүй бүх өвийг сүйтгэж байв. Ялангуяа еврейчүүдийн гараар бүтсэн урлагийн бүтээлүүдийг.

Нацистууд Германы 70 хотоор явж ном шатаажээ

Соёлын өвд дайн зарласан өөр нэг орон бол Камбож. Тэнд ямар аймшигтай зүйл болсныг төсөөлөхөд ч хэцүү.  1975-1979 онд Засгийн эрхэнд байсан Пол Пот тэргүүтэй “Улаан Кхмерүүд” өнгөрсөнд хамаатай бүхнийг устгасан.  Энэ харанхуй он жилүүд хүн төрөлхтний түүхэнд “тэг жил” нэрээр үлджээ.

Камбожийн дарангуйлагч Пол Пот

13 дугаар Монголчууд ч бас Лалын соёлыг багагүй сүйтгэсэн.

Тэд бүгдээрээ “бүхнийг сүйтгэж байж шинэ нийгмийг цогцлооно” гэсэн зарчмыг баримталдаг.