
Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг
2015.02.23
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ сар шинийн золголтоо хийлээ
XVII жарны "Галзууруулагч" хэмээх модон хонь жилийн хаврын тэргүүн сарын шинийн тавны билэгт сайн өдөр буюу өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, ИТХ сар шинийн золголтоо хийлээ.
Золголтод Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг Засаг дарга Ж.Ганхуяг, Тамгын газрын дарга Л.Үнэнбат болон бусад удирдлагууд дүүргийн хэлтэс, хороодын төлөөллийг хүлээн авч их золголого боллоо.