УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга  Д.Ганбат сар шиний мэндчилгээ дэвшүүллээ
2015.02.18

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Ганбат сар шиний мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт танд хаврын тэргүүн сарын сар шинийн мэндийг хүргэж XVII жарны хөхөгчин хонин жилдээ хотол олны маань амьдрал ахуй өөдрөг, ажил үйлс бүтэмжтэй, төрлөөрөө түвшин сайхан, түмэн олноороо эрүүл энх аж төрж, ажиллаж хөдөлмөрлөхийн өлзий төгс ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Өвлийг өнтэй давж урин хавартай золгож байгаа эрхэм та бүхэндээ эрүүл энхийг хүсэн сар шинийн мэндийг өргөн айлтгая. Улиран одож буй “Ялгуусан” хэмээх хөх морин жил Хонгор нутгийн зон олон бидний хувьд амжилт, бүтээлийн жил байлаа. Малчид маань нийт 4379.8 мянган тоо толгой малыг тоолуулж хамгийн их малтай эхний 5 аймгийн нэг болсон. Хонгор нутгаас маань таван Монгол Улсын сайн малчин төрсөн. Баянлиг, Бууцагаан сумдад Шинэ сумын төв бүтээн байгуулалт амжилттай дуусаж бүрэн ашиглалтанд орсон.

Гэрэл, цахилгаангүй байсан Баянлиг, Шинэжинст, Баян-Өндөр сумдад цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын бүтээн байгуулалтын ажил дуусаж 24 цагийн цахилгаантай болсон.

Мөн Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжиншэнин гэгээнтэнг сууринд нь залсан буян номын гэгээ дэлгэрсэн сайхан үйл явдал болж өнгөрсөн. Баянхонгор аймгийн олон сумын үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиолдож сум, багийн удирдлагууд маань амжилттай зохион байгуулсан. Баянхонгор аймгийн төв, сумдуудад олон бүтээн байгуулалт шинээр хийгдэж, аймгийн дэд бүтцийг сайжруулах ажлууд явагдаж байна. Тэдгээрээс дурдвал, аймгийн төвийн 10 км авто зам, ойн зурвас байгуулах ажил, спортын төв стадионы их засвар, Эрдэнэ мандал хайрханы тохижолт, цэцэрлэг, сургууль, эмнэлэг шинээр баригдсан зэрэг ажлууд хийгдсэн.

Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн зүгээс тойрогтоо хэрэгжүүлдэг ахмадуудаа амралт сувилалд амраах, шинэ жилээр шилдэг сурагчдад бэлэг өгөх, цагаан сараар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх,  оюутнууддаа сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн тэтгэлэг олгох, мянган залуу малчны сургалт гэх мэт уламжлалт олон арга хэмжээнүүд амжилттай үргэлжилж байгааг Та бүхэндээ дуулгахад таатай байна. Айлчлан ирж буй XVII жарны хөхөгчин хонин жилийн сар шинэ төрсөн нутгийн минь дөрвөн зүг, найман зовхист ёслол төгөлдөр, сүр жавхлантай болж, айл өрх, хүн бүрт баяр баясгалан бэлэглэх болтугай

       Улсын Их Хурлын гишүүн, Хууль    зүйн байнгын хорооны дарга  Д.ГАНБАТ     

487

517