Ноён уулыг НҮБ анхааралдаа авч эхэллээ
"Ноён уулаас савраа тат” гэсэн уриа лоозон барьсан хот хөдөөгийн 500 орчим иргэн өчигдөр Чингисийн талбайд жагслаа
2015.01.27

Ноён уулыг НҮБ анхааралдаа авч эхэллээ

“Би монгол хүн гэж хэлэхийн төлөө цохилох зүрхтэй байх ёстой”, “Ноён уулаас савраа тат” гэсэн уриа лоозон барьсан хот хөдөөгийн 500 орчим иргэн өчигдөр Чингисийн талбайд жагслаа.

Тэд сүүлийн үед өрнөөд буй Ноён уулын асуудлаар байр сууриа илэрхийлэхээр Сэлэнгэ, Төв, Дархан- Уул аймгаас ирцгээжээ. Мөн жагсаал зохион байгуулагч “Дэлхийн Монгол-ногоон нэгдэл”, “Босоо хөх Монгол”, “Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөн болон байгаль орчны төлөөх иргэний нийгмийн байгууллагууд төв талбайд цуглав.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд болгохыг нутгийн иргэд байгаль орчны төлөөх иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцсээр байгаа юм. Хэнтийн нурууны томоохон салбар уулсын нэг нийт 650 ам метр талбайг эзэлдэг Ноён ууланд Сүжигт, Зурамт, Хужирт гэсэн гурван аманд л гэхэд Хүннүгийн үеийн хаад ноёдын 230 булш байдаг. ОХУ- ын археологичдын судалгаагаар алт мөнгөөр хийсэн амьтны загвартай урлагийн бүтээлүүд, лакан аяга сав, хивс, нэхмэл дээл хувцас, сүйх тэрэг зэрэг үнэт олдворууд илэрсэн байна.

Ноён уулын дурсгал нь Сэлэнгэ аймгийн Мандал сумаас гадна Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт оршдог бөгөөд тус хайрханы бүс нутагт Хүрэл, Хүннү, Дундад зууны үед холбогдох нийт 374 дурсгал бүртгэгдсэн байдгийг жагсаалын үеэр олон нийтэд танилцуулж байв.

Үүсээд буй нөхцөл байдлыг “Дэлхийн Монгол-ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжингээс тодруулахад “Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгож, эдийн засгаа сэхээнэ хэмээн төр засгийнхан үзэж, УИХ- ын чуулганаар эцэслэн баталсан. Канадын “Сентерра гоулд” компани Ноён уулын бүсэд 2300 га талбайд авсан бөгөөд УИХ-ын чуулганаар “Сентерра гоулд” компанийн эзэмшлийн Гацууртын орд газрыг стратегийн орд болгосноор тус компани үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна” гэсэн юм.

Хот хөдөөгөөс ирсэн иргэд “Ноён уулаа аварч үлдье” гэсэн зорилгоо бусдадаа хуваалцаж, Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн юм. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн О.Цэрэннадмид “Бидний тэмцэл үр дүнгээ өгч эхэлсэн. Ноён уулын асуудлыг НҮБ-аас анхааралдаа авч эхэлснээ мэдэгдсэн. “Сентерра гоулд” компанийнхан бол байгалийн баялгийг сорогч, дээрэмчид.

Манай УИХ-ын нэр бүхий гишүүд хувь эзэмшинэ гэж эндүүрч байна. Ашиг олох нь битгий хэл, харин ч гурван тэрбумын өрөнд орох гэж байна. Хамгийн сүүлд Киргизээс авсан мэдээгээр “Сентерра гоулд” 2004 онд Гацууртын төслийн 67 тонн алтыг барьцаалаад 175 сая доллар авсан гэсэн. Өөрөөр хэлбэл, Гацууртын ордыг аль хэдийнэ авчихсан байх магадлалтай байна. Гэхдээ бид тэмцсээр байх болно. Дэлхийн өвийг хадгалж байгаагийнхаа хувьд Монгол Улс хариуцлагатай байх ёстой” хэмээн ярив.

Жагсаалд ооолцохоор нэгдсэн иргэд ч байв. Тэд, “Монголын газар нутаг Ноён уулаар дуусахгүй олон сайхан түүхэн дурсгалт, өв соёл хадгалсан уул усыг үгүй хийж байна. Улс. орон хүнд хэцүү байдалд орлоо гээд бид'Хойш суух ёсгүй. Хойч үедээ үлдээх юмтай амьдрах учиртай” гэж нийслэлийг зорин ирсэн учраа тайлбарлаж байлаа.

Жагсаал зохион байгуулагчдын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, У ИХ-д хүргүүлэхээр зэхсэн шаардлагад Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын 2005 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор Ноён уул орчмын 31500 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байхад тус тогтоолыг зөрчин, Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Сентерра гоулд” ХХК- ийн Гацууртын алтны ордыг Урт нэртэй хуулийн үйлчлэлээс гаргаж, стратегийн орд газар болгон хууль зөрчихийг таслан зогсоох, Ноён уул орчмын Хүннүгийн үеийн хаад ноёдын бунхан болон чулуун зэвсгийн үеийн үнэт олдворуудыг Төрийн хамгаалалтад авахыг хүсчээ.

"Мөн Урт нэртэй хуулийг хүчингүй болгох, ямар нэгэн хэлбэрээр өөрчлөлт оруулах зэргээр үйлчлэлийг нь сулруулахгүй байхыг сануулсан байв.Жагсагчид шаардлагаа холбогдох албаны хүнд хүлээлгэн өгч 14 хоногийн дотор хариу мэдэгдэл авах ам, өчиг