Алтан сум
2011 оноос хойш АНУ цэрэг дайны зардалд албан тооцоогоор 1,6 их наяд, эрдэмтдийн үзэж буйгаар 4,4 их наяд доллар зарцуулжээ.
2014.12.22

Алтан сум

Их гүрний статус гэдэг хямдхан зүйл биш. Америкчууд сүүлийн 13 жил санаачилсан, оролцсон цэрэг дайны ажиллагаандаа 1,6  их наяд доллар зарцуулжээ.

Одоо санхүүгийн жилийн эцэс болох гэж байна. Сүүлийн гурван сарын цэргийн зардал 63,07 тэрбум долларт хүрчээ. Уг мөнгө Афганистан дахь цэргийн ажиллагаа, Ирак, Сири дахь лалын бүлгүүдийн эсрэг дайнд зарцуулагдсан байна.  Лалын хэт даврагсадын эсрэг зарах мөнгө өсөх хандлагатай байна. Иракийн Warandana мэдээллийн агентлагийн мэдээлж буйгаар Иракийн баруун хэсгийн Айн-аль-Асад цэргийн баазад америкчууд лалынхантай анх удаа газарт нүүр тулгарчээ.  Америк цэргүүд Иракийн арми болон нутгийн сайн дурынхантай хамт тулаанд оржээ.  Хэрэв энэ мэдээ нотлогдвол Ирак, Америкийн гэрээ шууд зөрчигдсөн хэрэг болно. Уг гэрээний дагуу америкчууд иракчуудад зөвхөн зааварчлах, зөвлөх үүрэгтэй. 

Өнгөрсөн есдүгээр сард дууссан санхүүгийн жилийн байдлаар АНУ-ын Конгресс Иракт явуулах цэргийн ажиллагаанд 815 тэрбум доллар, Афганистанд 686 тэрбум, бусад цэргийн зардалд 81 тэрбум доллар төсөвлөжээ.  Түүнчлэн татвар төлөгчдийн хармаанаас гарсан 27 тэрбум долларыг  “Шударга бүргэд” нэртэй Америкийн хотуудын тэнгэрт эргүүл хийх ажилд зарцуулжээ. 

Дээр дурдсан энэ их мөнгөний 92 хувийг Пентагон авчээ. Түүнчлэн Төрийн департамент, Ахмад дайчдын яам зэрэг байгууллагууд цэргийн зардлын тодорхой хувийг авсан байна.

АНУ-ын 13 жилийн цэргийн ажиллагаа

Цэргийн зардлын гол эх сурвалж нь дайны ажиллагаанд оролцож буй цэргүүдийн хангамж юм. 2011 онд Афганистанд АНУ-ын 100 мянган цэрэг, офицер байсан нь хамгийн их байв. Харин одоо тэдний тоо 11 600. Буу, сум, бөмбөг, пуужин, машин техникийн үнийг амархан тооцож болдог бол эдгээр дайнд үрэгдсэн хүмүүсийн алтан амийг хэн ч үнэлж чадахгүй.  АНУ-ын Батлах хамгаалах яамны тооцоогоор 4419 цэрэг алагдаж, 32244 шархджээ.  Энэ оны 12 дугаар сарын 16 нд Афганистанд эхэлсэн цэргийн ажиллагаа 2356 цэргийн албан хаагч, энгийн иргэний амийг авч оджээ.  20060 хүн шархджээ.  Үүн дээр Ирак, Афганистанаас сэтгэцийн цочмог өөрчлөлттэй буцаж ирсэн 128 496 хүмүүсийг нэмж болно. 

Олон америкчууд Конгрессын гаргасан зардлын тооцоог хэтэрхий бага гэж үздэг.  Бостоны их сургуулийн улс төр судлалын профессор Неты Кроуфордын тооцоолсноор Ирак, Афганистаны дайн, түүнчлэн Пакистанд олгосон цэргийн зардал нийлээд 4,4 их наяд долларт гэжээ. Энэ бол хаана ч байхгүй их тоо. Тиймээс энэ оны сүүл гэхэд АНУ-ын гадаад өр 18 их наядаас давсан гэхэд гайхах хүн цөөхөн.