“Ардчилсан нийгмийг дүгнэе” буюу “Ардчилал ба эдийн засаг”
“Ардчилсан нийгмийг дүгнэе” ард түмний чуулганд зориулан бэлтгэж буй нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Ардчилал ба эдийн засаг” сэдвээр ярилцлаа.
Монголын улсын өнөөгийн хэлэлцэж буй төсвийн талаар санал бодлоо хуваалцахаар “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний дэд тэргүүн н.Азар оролцсон юм.
Сүүлийн жилүүдэд батлагдаж буй төсөв бол хэтэрхий утгагүй төсөв болж байна. Төсвийн орлого зарлагыг тодорхой нарийн тооцож гаргах ёстой. Зөвхөн энэ оны төсөв гэхэд л 500 гаруй тэрбумаар тасарсан байна. Энэ бүхнээс үзэхэд манай улс төсвөө баталж чадахаа байсан. Албан тушаалтнууд эрх мэдлийг өөрсдийгөө баяжуулах хэрэгсэл болгочихсон байна. Монгол улсыг татан унагаж буй хоёр асуудлын нэг нь улстөржин хийж буй томилгоо. Ганцхан лицензээр дөрвөн банк дампуурч байна. Гэтэл үүнд огт хариуцлага тооцохгүй байгаа нь том асуудал юм.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү