Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат
2014.12.03
УИХ-ын гишүүн Д.Ганбат орон нутагт ажиллалаа
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагт ажиллав.
Тэрээр тус аймагт ажиллах үеэрээ 1000 залуу малчны сургалтад оролцож, Улсын Их Хурлаас баталсан болон хэлэлцэгдэж буй хууль тогтоомжуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонсож, сонирхсон асуултад хариулт өгөв.
Мөн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр туршлага судлахаар Япон улс руу явж буй найман хүнтэй ажлын багт санхүүгийн туслалцаа үзүүлж, ажилд нь амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.