Хамбын овооны суваргад 108 зул өргөлөө
2014.09.12
Хамбын овоонд ном хурлаа
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан дүүргийн ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос Хамбын овооны хэлмэгдэгсдэд зориулсан суваргад ном хурж, зул өргөдөг уламжлалтай.
Энэ удаад Баянхошууны Намдол Дэчинлин хийдийн лам хуваргууд ном айлдаж, дүүргийн салбар комиссоос сүү цагаан идээний дээж өргөн, 108 зул өргөх ёслолыг зохион байгуулав.
Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч бөгөөд 30 дугаар хорооны Засаг дарга Ч.Гантулга, ИТХ-ын Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий болон хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, харьяа хорооны ард иргэдийн төлөөлөл оролцлоо.