2014.07.28

Хөвсгөл нутгийн наадмаар манай уяачид 16 айргийн авлаа

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Энэ жилийн наадмын онцлог нь Жалханз хутагтын мэндэлсний 140 жил ой  Хотгойдын хурд гурав болж байгаа. Өмнө нь хоёр том Даншиг наадам хоймор нутагт болсон. Өмнөх наадмаас ялгарах онцлог нь юу вэ?

-Эхлээд 2007 онд санаачлан энэхзүү наадмыг зохион байгуулж байхад арай хүнд байсан. Одоо бол туршлагажсан байна. Наадмаа их сайхан зохион байгуулдаг болсон байна.

Наадмын үр дүн гарч байна гэж бодож байна. Яагаад гэхээр эхний удаад зохион байгуулахад 30 айргийн гурвыг манай уяачид авч байсан. Тэр нь маш том сургамж болсон.

Эндээс суралцаж бэлдэх, ур чадвараа дээшлүүлэх, хурдан мориныхоо удам угшилыг сайжруулах чиглэлд идэвхитэй ажилласан.  Өмнөх жилд Хотгойдын хурд айрагт долоон айргийг авч байсан.

Бид  энэ удаад манай айргийн уяачид 16 айргийн авлаа. Өнгөрсөн жил их хурдтай давхцуулахгүй гэж зохион байгуулсан. Яагаад гэвэл хурдан морь уяачдыг ирж оролцуулвал илүү шандас сорьсон хурд болох болов уу гэж бодсон. Үнэхээр сайхан наадам боллоо. 10 гаруй аймгаас морьд ирж уралдлаа.

-Түүхэн хүмүүсийн  ойг давхар тэмдэглээд байгаа. Өмнөх жилд  Ч.Чингүүнжавын 300 жилийн ой гэж байсан бол өнөө жил Жалханз хутагт мэндэлсний 140 жилийн ой тохиосон. Энэ хүмүүс монгол улсын шашин, төрд зүтгэдэг нэр алдартай хүмүүс байсан та энэ талаар тайлбар өгөхгүй юу?

Энэ наадмын нэр Хотгойдын унага гэсэн нэртэй Монголын шашин төр нийгмийн нэрт зүтгэлтэн ерөнхий сайд асан Жалханз гэгээн бол Хотгойдын их хувилгаан байсан.

Тэгээд ч 140 жил тохиож байгаа учраас бид хамтад нь хийе гэж төлөвлөсөн байгаа. Жанханз хутагтынхаа нэрийг мөнхлөхийн тулд  анхаарсан мөн улсын төсвөөс хөшөөг сүрлэг сайхан хүрэл хөшөө барихад 60 сая төгрөгийг гаргаж өглөө.

Соёл урлагийн сайд соёлын өвийн сангаас тодорхой хөрөнгөнөөс гаргаж түүхт ойг тохиолдуулан арга хэмжээг санхүүжүүлсэн.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?