2008.11.19

Бандгар жийпнээс 10 тэрбумыг хэмнэв

УИХ, Засгийн газар, төрийн захиргааны байгууллагад бартаа туулах чадвартай жийп төрлийн автомашин 100 гаруй байна. 2008 оны улсын нэгдсэн төсвийн зарлагын төсөлд тээвэр / шатахуун/-т 30,5 тэрбум төгрөг байхаар тооцсон нь өмнөх жилийнхээс даруй 4 тэрбумаар нэмэгджээ. Татвар төлөгчдийн мөнгөөр хот суурин газарт жийп автомашин унахыг бүрэн хориглох, моторын хүчин чадал ихтэй, ашиглалтын зардал өндөртэй бусад тээврийн хэрэгслийн тоог эрс багасгахыг УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр шаардсан юм. Төрийн захиргааны байгууллагуудын суудлын автомашиныг 100 км-т 14 литрээс илүүгүй шатахуун зарцуулдаг суудлын тэргээр солих, зөвшөөрөгдөх км/гүйлтийн хэмжээг багасгах арга хэмжээ авахыг шаардсан юм.

ҮР ДҮН: Монгол улсын Засгийн газар 2007 оны 12-р сарын 26-ны өдөр "Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай" №349 тоот тогтоолоор УБЗ дугаартай жийп машиныг Улаанбаатар хотод унахыг хориглолоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.