Ч.Улаан: Татварын системд 250 гаруй хөнгөлөлт чөлөөлөлт байдаг
Сангийн яамнаас “Шинэчилж, шийдье” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Тус хэлэлцүүлгээр татварын шинэчлэлийн талаар ярилцаж, компанийн төлөөллийн асуултад хариулав.
Одоогийн байдлаар НӨАТ-ын падаан хуурамчаар үйлдсэн 4500 орчим компанийг шалгаж байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнхийг барилгын салбарынхан эзэлж байгаа юм.
Татварын байгууллагаас хуурамч НӨАТ-ын падааныг их хэмжээгээр борлуулж байгаа компаниудыг илрүүлэх хүсэлтийг цагдаа, прокурорын байгууллагад хүргэжээ.
Энэ бүхэн нь НӨАТ-ын хуулийн хяналтын тогтолцоотой холбоотой ажээ.
Сангийн сайд Ч.Улаан:
"Тусад нь хууль гаргаж байгаад хөнгөлөлт чөлөөлөлтийг их өгдөг. Ер нь татварын хуулийн системд 40 гаруй хуулийн 250 гаруй хөнгөлөлт чөлөөлөлт байгаа нь бодлогын дэмжлэг гэдэг агуулгаа алдаж, хэт хавтгайрсан байдалтай болчихсон" хэмээсэн юм.