”Нутгийн өөрөө удирдлагын эрх зүйн орчин, өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээ" сэдэвт уралдаан
Илтгэл, эссэ-г өөрийн товч намтар / овог, нэр, нас, хүйс мэргэжил, эрхэлдэг ажил, албан тушаал, зэрэг цол/-ын хамтаар 6 дугаар сарын 10 –ний дотор МНУХ-нд ирүүлсэн байна.
2014.06.04

”Нутгийн өөрөө удирдлагын эрх зүйн орчин, өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээ" сэдэвт уралдаан

ХБНГУ-ЫН КОНРАД-АДЕНАУЭРЫН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР  НУТГИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТ ХИЙХ ХЭРЭГЦЭЭ”  СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ ИЛТГЭЛ, ЭССЭ БИЧИХ УРАЛДААНЫГ ЭРДЭМТЭН СУДЛААЧ, ОЮУТАН ЗАЛУУС ЭНЭ ЧИГЛЭЛЭЭР АЛБА ХАШИЖ СОНГУУЛЬ ХҮЛЭЭСЭН ХҮМҮҮСИЙН ДУНД  МОНГОЛЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОЛБООНООС ЗАРЛАЖ БАЙНА.

Хугацаа:

 Илтгэл, эссэ бичлэгийн уралдааныг 05 сарын 05-наас 06 дугаар сарын 10-ныг хүртэл зарлаж байна.   

Илтгэл, эссэ бичлэгийн уралдааны зорилго нь нутгийн өөрийн удирдлагын өнөөгийн хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, цаашдын хөгжлийн хандлагад ямар өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгцээ шаардлага байгааг нотлох, НӨУБ-д Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнээс алдагдсан эрх хэмжээ, ардчилал иргэний нийгэмд нутгийн өөрөө удирдах байгууллагын оруулах хувь нэмэр, үнэ цэнийг судалж таниулахад  нь оршино.

Нутгийн өөрийн удирдлагын эрх зүйн орчин өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгцээ”  илтгэлийн уралдаанд хамрах хүрээ, чиглэл:

-Нутгийн өөрөө удирдах байгууллагын өнөөгийн эрх зүйн зохицуулалт, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, түүний хэрэгжилт саад бэрхшээлд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлага, чиглэлийг тодорхойлох,

-Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ, баг хорооны ИНХ-ын ажил үйлчилгээ төрөөс баталж   өгдөг төсөв хөрөнгийн байдал, Хурал, Засаг дарга нарын харилцаа эрх хэмжээ, зааг ялгаа зэрэгт судалгаа хийж баримт жишээн дээр дүгнэлт хийж цаашдын хандлагыг  тодорхойлох,

 Илтгэл, эссэ бичлэгийн уралдааныг 05 сарын 05-наас 06дугаар сарын 10-ныг хүртэл зарлаж байна

-ИТХ-ын төлөөлөгч, ажилтнуудын чадвах, түүнийг сайжруулах, боловсронгуй болгох арга хэлбэр,

-Нутгийн өөрөө удирдах байгууллагад гарч буй улс төржилт, намчирхал түүний үр дагавар,түүнээс гаргах арга зэрэг тодорхой сэдэв чиглэлээр баримт нотолгоо, жишээ баримт, цаашдын хандлага, чиглэлийг үндэслэл сайтай үнэн зөв тодорхой гаргасан байна.

-Илтгэл эссэ нь А-4 хэмжээтэй, 12 шрифтээр 26 мөрөөр бичигдсэн 8-10 хуудас байна.

-Судалгаа, шинжилгээний баримтаа хавсаргаж б олно.

-Илтгэл, эссэ-г өөрийн товч намтар / овог, нэр, нас, хүйс мэргэжил, эрхэлдэг ажил, албан тушаал, зэрэг цол/-ын хамтаар 6 дугаар сарын 10 –ний дотор МНУХ-нд ирүүлсэн байна.

Уралдаанд ирсэн илтгэл, ЭССЭ-г 6 дугаар сарын 10-ны өдөр тасалбар болгон хүлээн авч тусгай комисс шалгаруулна.

Шагнал нь:

1- байр             1хүн          800.000/найман зуун мянган төгрөг/

2-байр               1 хүн         600,000

3-р байр            2 хүн         400,000

Тусгай байр       3 хүн        200,000 төгрөг олгоно.

Шалгарсан илтгэл, эссэг сонсож хэлэлцэх эрдэм шинжилгээний бага хурал хийж шагналыг гардуулна.

Харилцах утас: 315636,  88001660