2009.03.31
Л.Гантөмөр: МАХН-ыг дуурайж "ялах” хөтөлбөр боловсруулаад байвал АН буруутна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль тун удахгүй болох гэж байна. Энэ сонгуультай холбоотойгоор Монгол Улсын засаглалын хэлбэрээс эхлээд багагүй асуудал сөхөгдөж байгаа юм. Ингээд УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс энэ талаар ямар бодолтой байгааг нь сонирхов.
засаглалын хэлбэрийн талаарх маргаан үүсдэг болов уу гэж бодож байна. Тэгэхээр цаашдаа бид Ерөнхийлөгч 60 настай хүн байна гэх мэтээр жижиг алдаануудыг засаж залруулах хэрэгтэй байх. Хэрвээ Ерөнхийлөгчийг парламентаас сонговол хууль тогтоох байгууллага дээр бүх эрх мэдэл цугларах аюул ч байна.
Ер нь АН-ын хувьд МАХН-ыг ялахын тулд бүтцийг нь маш их дуурайсан. Уг нь АН Монголын хөгжлийг тодорхойлох нам. Гэтэл «ялах» хөтөлбөр боловсруулахыг оролдоод байгаа нь АН-ыг унагаад байна. МАХН ялахын төлөө ажиллах нь тодорхой. Харин ард түмэн саналаа өгөхгүй байсан ч хамаагүй АН хөгжлийн зөв үзэл баримтлал, зөв бодлоготой байх ёстой гэж би үздэг.
-Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог болохоор манай улсыг ерөнхийлөгчийн болон парламентын засаглалтай гэж гадныхан үзэх нь элбэг юм билээ. Та засаглалын энэ хэлбэрийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Шүүх засаглалын бие даасан байдлыг хангахын тулд Ерөнхийлөгчийг бүх ард түмний санал хураалтаар сонгодог. Тийм учраас бие даасан шүүх засаглал байгуулахын тулд өнөөдрийн энэ хэлбэр нь зөв гэж үзэж байна. Засаглалын талаар маргаан дэгдэж байгаа шалтгаан нь Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн эрх үүргийг тодорхой тусгасан ч «оролцож болохгүй зүйл байна» гэж заагаагүйтэй холбоотой байх. Энэ нь улстөрийн соёлоор шийдэгдэж байх ёстой ч манайд оролцоо их учраас гадаад, дотоодод Монгол Улс Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалтай улс гэгдэх болоод байна. Гэхдээ бид засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай ярихаасаа илүүтэй энэ алдааг засаж залруулах ёстой. Шударга ёс тогтоох чухал байхад засаглалын хэлбэрийг өөрчлөх нь ходоодны хорт хавдар туссан хүн нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэхтэй л адил.-Таныхаар засах шаардлагатай алдаа нь юу вэ?
-Парламентад суудалтай намууд намынхаа нүүр царай болдог, нөлөө бүхий хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байгаа нь алдаа. Нам доторх нөлөөгөөрөө дамжуулан Ерөнхийлөгч нь гүйцэтгэх, хууль тогтоох засаглалын үйл ажиллагаанд оролцох боломжтой байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 гэж тогтоосон нь улстөрчдийн хувьд дэндүү залуу нас юм. Хор нь гарчихсан, амбицгүй, цаашдаа улс төрийн ямар нэг карьер хөөх сонирхолгүй хүн Ерөнхийлөгч болбол шүүх засаглалыг цэвэрхэн болгож чадна гэж бодож байна. Ер нь ч дэлхийн хэмжээнд хүмүүсийн нас уртсаж байгаа. Өөрийн хүсэж мөрөөдөж буй зүйлийг хийх насандаа Ерөнхийлөгчийн албанд очин, өмнө нь байсан нам доторх нөлөөллөөр дамжуулж, гүйцэтгэх засаглалд оролцдог учраасзасаглалын хэлбэрийн талаарх маргаан үүсдэг болов уу гэж бодож байна. Тэгэхээр цаашдаа бид Ерөнхийлөгч 60 настай хүн байна гэх мэтээр жижиг алдаануудыг засаж залруулах хэрэгтэй байх. Хэрвээ Ерөнхийлөгчийг парламентаас сонговол хууль тогтоох байгууллага дээр бүх эрх мэдэл цугларах аюул ч байна.
-Нам дотор нөлөөтэй хүмүүсийг Ерөнхийлөгчид дэвшүүлэх нь буруу гэж та үзэж байна. Гэхдээ намын нөлөөлөл хэт их байгаагаас энэ бүхэн үүсэж байгаа юм шиг?
-Төлөөллийн ардчиллыг сонгож авсан нийгмийн харилцаанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх байгууллага нь улс төрийн намууд. Намууд Монгол Улсын төрийн бодлогыг тодорхойлох хүмүүсийг бэлдэж, ард түмэнд санал болгодог, хөгжлийн бодлогыг боловсруулдаг байгууллага. Тэгэхээр намууд ялзарч байна гэдэг нь зөв хүмүүсийг бэлдэж чадахгүй байгааг шүүмжилсэн үг болов уу. Яам, агентлаг, сум, баг, хорооны Засаг даргаас эхлээд албан тушаалтнууд нь олигархиудын захиалгаар ажиллаж байгаа мэт харагддаг болохоор ийм шүүмжлэл гардаг байх. Намууд залуу үеэ бэлдэхгүй байна.Ер нь АН-ын хувьд МАХН-ыг ялахын тулд бүтцийг нь маш их дуурайсан. Уг нь АН Монголын хөгжлийг тодорхойлох нам. Гэтэл «ялах» хөтөлбөр боловсруулахыг оролдоод байгаа нь АН-ыг унагаад байна. МАХН ялахын төлөө ажиллах нь тодорхой. Харин ард түмэн саналаа өгөхгүй байсан ч хамаагүй АН хөгжлийн зөв үзэл баримтлал, зөв бодлоготой байх ёстой гэж би үздэг.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.