Ерөнхий сайд үндэсний том төслүүдийг дэмжихээ амлав
Төв аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан, Мандах, Өргөн сумдад босч буй "МАК" ХХК-ийн хийт бетон, демент болон зэс молибдений, Термес гахиур" ХЖ-ийн цементийн, "Монполимет" группийн цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар өчигдөр газар дээр нь очиж танилцлаа.
Ерөнхий сайдын танилцсан цементийн үйлдвэрүүд жилд 2,2 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь манай улсын цементийн дотоодын хэрэгцээг эхний ээлжинд бүрэн хангах хэмжээ юм. Харин Цагаан суваргын зэс молибдений үйлдвэр "Эрдэнэт"-ийн 60 хувьтай тэнцэхүйц нөөц хүчин чадалтай.
Энэ үйлдвэр ашиглалтад орвол жилдээ 300 гаруй мянган тонн баяжмал гаргаж, экспортын хэмжээ багагүй хэмжээгээр нэмэгдэнэ. Хувийн хэвшлийн компаниуд өөрийн хөрөнгөөр эхлүүлээд байгаа эдгээр үйлдвэрийн төсөлд Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байгааг компанийн удирдлагууд хэллээ. Засгийн газраас хөрөнгө санхүү, татвар, ажиллах хучний чиглэлээр дэмжлэг үзүүлбэл дээрх үйлдвэрүүд богино хугацаанд апшглалтад орох боломжтой.
Хувийн хэвшлийн компаниуд өөрийн хөрөнгөөр эхлүүлээд байгаа эдгээр үйлдвэрийн төсөлд Засгийн газрын дэмжлэг хэрэгтэй байгааг компанийн удирдлагууд хэллээ
Ингэснээр импортыг орлож, экспорт нэмэх Шинэчлэлийн Засгийн газрын үйлдвэржилтийн бодлого, зорилтод хувь нэмэр оруулна гэж тэд үзэж байна. "Монголдоо бүтээцгээе" гэсэн том зорилттой ажиллаж байгаа Шинэчлэлийн Засгийн газар бүтээн байгуулалтад нэн чухал шаардлагатай барилгын материалын болон экспорт нэмэгдүулэх үйлдвэрүүдийг дэмжихэд бэлэн.
Өмнө нь олон удаа уулзаж ярилцсан ажлуудыг газар дээр нь харж, бүтээн байгуулалтынх нь явц байдалтай танилцсанаар дараагийн шийдвэрүүдийг удахгүй гаргана гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн юм.