С.Бямбацогт: Өөрсдийн эрх ашгийн төлөө цөөнхийг дарангуйлах ёсгүй
2012.09.17

С.Бямбацогт: Өөрсдийн эрх ашгийн төлөө цөөнхийг дарангуйлах ёсгүй

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос дараахь тодруулгыг авлаа.
-Танай намынхан яагаад төсвийг барьцаалаад байгаа юм бэ?
-Бид төсөв барьцаалаад байгааюм биш. Хуулиа зөрчихгүй байж,түүнийг мөрдөхийг шаардаж байна. Төсвийн тодотголыг батлахдаа түүнийг дагалдсан хуулиудыг батлах ёстой. Төсвийг дангаар нь баталбал үйлчлэл нь муу болно шүү дээ. Төсвийг дагалдсан Хүний хөгжил сангийн тухай хуулийг батлах хэрэгтэй. Энэ хуульд cap болгон хүүхэд бүрт 20000 төгрөг олгоно гэдэг заалтыг оруулж ирж байгаа. Ардын намынхан үүн дээр нь нэмээд хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэд болон ахмад настнуудад cap бүр 21000 төгрөгийг үргэлжлүүлэн олгоё гэдэг саналыг гаргасан. Эдийн засгийн хямрал нүүрлэж магадгүй болчихоод байгаа энэ үед үүнд хамгийн түрүүнд өртөж болзошгүй иргэддээ тэтгэмж өгье гэдэг үүднээс ийм санал гаргасан юм. Гэвч үүнийг хэлэлцэхгүй байна шүү дээ.
-Гэхдээ хуулийг аль хэдийнэ хэлэлцээд шийдэгдчихсэн хойно танай намын гишүүд энэ саналыг гаргасан. Тиймээс дэгийн дагуу энэ саналыг хэлэлцэх боломжгүй гэдгийг тайлбарласан байх аа?
-Тэр чинь хууль зөрчсөн асуудал. УИХ-ын гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргадаг. Түүнийг олонхиор хэлэлцэж, санал хураах ёстой бай-сан. Гэвч тэгээгүй. Олонхи болно гэдэг нь хууль зөрчөөд явахын нэр биш шүү дээ. Олонхи гэдэг бол цөөнхдөе хүндэтгэлтэй хандаж, олон нийт, эх орныхоо эрх ашгийн төлөө ажиллахыг хэлнэ. Түүнээс биш өөрсдийн эрх ашгийн төлөө цөөнхийг дарангуйлж, үйл ажиллагаа явуулах ёсгүй. Ард түмэн ийм зорилгоор АН-ыг олонхи болгоогүй.
-Танай нам ард түмнээ тэгж их боддог байсан юм бол анхнаасаа төрийн ажилдаа ороод, цаг тухайдаа бүлгээ байгуулаад явсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй байсан юм биш үү?
-УИХ-ын анхдугаар чуулганыг насаар хамгийн ахмад гишүүн удирдаж, зохион байгуулна гэдэг хуультай. Ардчилсан нам үүнийг зөрчсөн. Хоёрдугаарт парламентад олон суудалтай нам бусад яамтай зөвшилцөж байж УИХ-ын даргыг томилно гээд заачихсан байгаа. Үүнийг мөн зөрчсөн. Тийм учраас хууль бус УИХ-ын даргад 24 цагийн дотор бүлэг байгуулах бичгээ егөх ёсгүй.
-Танай нам тэртэй тэргүй парламеитад бүлэггүй нам. Та бол УИХ-ын сул гишүүн. Тэгэхээр бусад гишүүнийхээ картыг сугалж, чуулганы ирцэд нөлөөлөх эрх танд бий юу?
-Яалаа гэж дээ. Хүүхэд эхээс төрөхийг хэн ч хорьдоггүй. Энэ бол хүний заяамал эрх шүү дээ. Түүнтэй адил Үндсэн хуулийн дагуу манай намын бүлэг байгуулагдчихсан. Үүнийг хүлээн зөвшөөрч баталгаажуулснаа хууль бус УИХ-ын дарга зарлахгүй байна шүү дээ. УИХ-ын чуулганд гишүүд өөрсдийн биеэр ирж, картаа хийж, кнопоо дараад санал хураалтад оролцох ёстой. Гэтэл өөр бусад хэн нэгэн УИХ-ын гишүүнийг төлөөлж картыг нь хийгээд, өмнөөс нь санал хураалтад оролцох ёсгүй. Энэ нь хууль зөрчиж байгаа шүү дээ. Хууль зөрчихгүйн тулд ирээгүй гишүүдийн картыг сугалсан юм.
-Ардын намынхан өөрсдөдөө ашигтгай зүйл дээр бусдын кнопыг дарж, өмнөөс нь санал өгч болдог байсан шүү дээ. Улс орны эрх ашгийн төлөө ингэж болохгүй гэж үү?
-Үгүй шүү дээ. Тийм зүйл байсан бол тухайн үед нь шаардлага тавиад болиулах байсан байхгүй юу. Тийм байгаагүй учраас цөөнхөөс ямар нэгэн шаардлага тавьдаггүй байсан. Манай намыг олонхи байхад цөөнх дуртай үедээ завсарлага авч, олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох, алдарт эхчүүдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулиудыг бүтэн жил гацааж байсан. Бид цөөнхдөө дуртай үед нь эрхийг нь эдлүүлдэг байсан. Гэтэл Ардчилсан ийм байдлаар явахгүй байна.
Нийтлэлч
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.