С.Бямбацогт: Энэ байдал удаан даамжирвал УИХ-ын бүрэн эрхийн асуудал яригдана
2012.08.28

С.Бямбацогт: Энэ байдал удаан даамжирвал УИХ-ын бүрэн эрхийн асуудал яригдана

УИХ-ын гишүүн  С.Бямбацогттой ярилцлаа.
-УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөлөө. Гэтэл МАН УИХ-д бүлэг байгуулж чадсангүй. Энэ тухай гадуур МАН-ынхан өөрсдийнхөө мэхэнд уналаа гэж ярьж байна?
-Бид Үндсэн хуулийг л барьж байгаа. Үндсэн хуулийн 24 дүтээр зүйлийн нэг дэх хэсэгт "...Тухайн сонгуулийн дүнгээр нам эвсэл наймаас дээш суудал авсан бол УИХ-д бүлэг байгуулна" гээд заачихсан байгаа. Энэ заалтаар бид бүлгээ байгуулсан. Бүлэг байгуулсан тухай шийдвэрээ УИХ-ын даргад 24 цагийн дотор мэдэгдэх ёстой. Харин бид УИХ-ын даргыг томилох асуудлыг хууль бус явагдсан гэж үзсэн учраас бүлэг байгуулсан тухай албан бичгээ хүргуүлэлгүй УИХ-ын Тамгын газрын еренхий нарийн бичгийн даргад өгсөн. Яагаад бид УИХ-ын даргын томилгоог хууль бус гэж үзсэн бэ гэвэл УИХ-ын анхдугаар чуулганыг долдугаар сарын 25-нд явуулья гэж зарласан байтал олонхийг бүрдүүлагч нам эвсэл долдугаар сарын 24-нд хуралдсан баидаг. Тэгээд ч Тамгын газрын даргад бүлэг байгуулсан тухай мэдээллээ өгчихсөн байсан. УИХ-ын дарга энэ асуудлыг 24 цагийн дотор УИХ-д уншиж танилцуулна гэж заасан.
Харин тогтоол батлуул гэх мэт заалт огт байгаагүй. Тиймээс Үндсэн хуулийн заалтаар мамай намын бүлэг байгуулагдсан байгаа. Мөн УИХ-ын зарим гишүүд маань УИХ-ын Дэгийн тухай хуульд заасан "24 цаг" гэснийг нь авч хаяад цөөнхийн бүлгийг баталъя гэсэн асуудлыг хөндөж байх шиг байна. Энэ бол зуй ёсны асуудал. Учир нь парламентын олонхи цөөнхөө хүндэтгэж, сонссоноор үйл ажиллагаа нь системийн дагуу болно.
-УИХ-ын даргыг хүлээн зөвшөөрөөгүй гээд байна. Танай намынхан УИХ-ын чуулганд оролцож эхэлсэн өдрөө УИХ-ын даргыг хүлээн зөвшөөрсөн биз дээ?
-Бид чуулганы хуралдаанд оролцохдоо УИХ-ын даргын томилгооны асуудлаар дахин санал хураалт явуулж баталгаажуулъя гэсэн. Ингээд горимын санал гаргаж санал хураалгасан ч дэмжигдээгүй. Хэрвээ МАН-ын саналаар дахин санал хураалт явуулаад баталгаажуулчихсан бол тал талаасаа асуудалгүй болох байсан. Гэхдээ энэ асуудлаар МАН Үндсэн хуулийн Цэцэд хандсан байгаа. Цэцийн шийдвэр эцсийнх байна. УИХ-ын даргын томилгооны асуудал хууль зөрчөөгүй гэвэл бид хүлээн зөвшөөрөөд л явах болно. Ямар нэгэн маргаан үүсгэхгүй.
-Цаашид яах вэ? МАН зөвлөлөө байгуулчихаж болдоггүй юм уу?
-Цагаан дээр хараар бичсэн хуулиудыг зөрчөөд өөрөөр тайлбарлаад яваад байвал Үндсэн хуулийн хямралд хүрч магадгүй гэж ярьж байгаа. Өерөөр хэлбэл УИХ-ын бүрэн эрх хөндөгдөнө. Үндсэн хуульд наймаас дээш суудалтай нам эвсэл УИХ-д бүлэг байгуулна гээд заачихсан байхад цөөнхдөө хүндэтгэлгүй хандаад байвал бид УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзахад хүрнэ. Бид бүлгээрээ дамжуулж бүхйийг хийдэг учраас цөөнхийн бүлэг зайлшгүй байгуулагдах шаардлагатай байна. Хэрвээ манайхан бүрэн эрхээсээ татгалзвал энэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй. Яагаад гэвэл УИХ-ын бүрэн эрх 57-гоос дээш гишүүнтэй байж хэрэгждэг.
-"24 цагийн дотор" гэдгийг МАН-ынхан тэр дундаа Ц.Нямдорж гишүүн УИХ-ын дарга байхдаа АН-ынханд зориулж баталсан байдаг. Өөрсдийнхөө баталсан хуулийг ингэж өөрөөр тайлбарлаад байгаа шалтгаан юу вэ?
-24 цаг гэдэг заалт хвндөгдөхөөс емнөх процесс хууль зөрчсөн гэжбид үзэж байгаа. УИХ-ын тухай хуулийн 9, Дэгийн тухай хуулийн 11 дүгээр заалтууд зөрчигдсөн гэж байгаа. Аль ч нам олонхи болоогүй бол бусад нам эвсэлтэй зөвшилцөх ёстой гэж заасан нь зөрчигдсөн байна. МөнУИХ-ындаргыг сонгож дуустал УИХ-ын хамгийн ахмад гишүүн чуулганыг даргална гэд-гийг ч зөрчсөн. Тиймээс л бид ингэж асуудал тавиад байгаа.
-МАН-ын бүлгийг байгуулах эцсийн боломж нь энэ тухай хууль санаачлах. Гэхдээ яагаад МАН-ын биш хүмүүс ийм хуулийн төсөл өргөн барив гэдэг сонин байна?
-Бид нэгэнт л гэр бариад амьдрах гэж байгаа бол тэр нь унь, хана тоонотой бүрэн бүтэн байх ёстой. Гэтэл УИХ-ын бүтэц нь бүрэн бүрэлдэж өгөхгүй бол цаашаа мордохын хазгай гээч л болно доо. УИХ дахь 25 гишүүнийхээ эрхийг хүндэтгэдэггүй, тэднийг сонгосон ард түмнийг сонсдоггүй, ийм байдлаар цаашдаа явбал энэ парламент тогтож үйл ажиллагаагаа явуулж чадахгүй. Тийм учраас элэг бүтэн, бүтэц бүрэлдэхүүнтэй болохын тулд АН болоод бусад нам эвслүүд санаа зовж байгаа юм байна гэж үзэж байгаа. Энэ нь тун зев шийдэл. Түүнээс биш өөр буруу, зөрүү ойлголтын асуудал байхгүй. Хамгийн том сөрөг хүчнийг сонсохгүй, тэдний төлөөлөлгүйгээр явбал УИХ чадамжгүй болно. Тиймээс гарц гаргаж өгч байгаа нь байх ёстой асуудал.
-Гэхдээ МАН-ынхан өөрсдийн санаачилсан хуулийн төслөө С.Дэмбэрэл, Ц.Цолмон нараар өргөн бариулсан гэсэн хар дагуулж байна?
--Тийм асуудал байхгүй. Би сая ярьсан, Төрийг төвшитгөхийн төлеө бүгдээрээ л санаа зовж бай-гаа юм байна гэж. Олонхи нь ингэж цөөнхдеө хүндэтгэлгүй харьцаж хүч түрсэн байдлаар ажиллаад байж болохгүй. МАН олонхи болохдоо АН-ыг Засгийн газартаа уриад л ажиллуулж байсан. Цөөнхийн бүлгийг завсарлага авья гэхэд нь хүндэтгэсний үүднээс байнга завсарлага өгөөд л явуулж байсан шүү дээ. Ийм байхад 31 суудалтай нам 28 суудалтай намдаа хүндэтгэлгүй хандаж болохгүй л дээ.
-МАН-ынхан Үндсэн хуулийн заалтаар л тайлбар хийгээд байна. Гэхдээ өмнө нь МАН-ынхан эрх барьж байх-даа "Эх орон" эвсэл за-дарч АН-ыг 20 гаруй гишүүдтэй байхад нь бүлэггүй дорвөн жил явуулсан шүү дээ?
-Тэр үед би УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй байсан. Тухайн үед хуулийн заалт нь өөр байсан ч юм билүү. Би сайн мэдэхгүй байна.
-Үндсэн хуулийг 1992 онд баталж, Дэгийн тухай хуульд хамгийн сүүлд 2002-онд өөрчлөлт оруулсан байдаг. Хууль энэ хэвээрээ л байсан байгаа юм даа?
-Үүнийг сайн мэдэхгүй юм даа.
-Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудалд МАН-ынхан цааргалж байгаа гэсэн. Яагаад?
-УИХ-ын зарим нам, эвслүүд Орон нутгийн сонгуулийн хуульд өерчлелт оруулахаар өрген барьж байна гэсэн. Яг ямар өөрчлөлтүүд орсонтой нь танилцаагүй байна. Гэхдээ ингээд харж байхад АН өөрсдийнхөө явуулах гэж байгаа бодлого үйл ажиллагаандаа тааруулж хуулийг өөрчилж хүч түрж чаддаг юм байна. Харин МАН-ынхан хуульд нийцүүлж үйл ажиллагаа явуулахын тулд мөлхдөг юм байна гэсэн дүгнэлтийг гаргачихаад сууж байна.
-Яагаад орон нутгийн сонгуулийн саналыг автомат машинаа тоолж болохгүй гээ байгаа юм бэ?
-Сонгуулийн дүнг хүн бүр хүлээн зөвшөөрөх ёстой. А.Бакей хэлсэн байна лээ. "Сонгуульд санал өгөөгүй иргэд сонгуулийн санал шударга болсон, болоогүй гэж мэтгэлцдэг" гэж. Үүнтэй ижил сонгуульд ялагдсан хүн бүрт битүү гомдол үлддэг. Автомат машинаас боллоо эсвэл гараар тоолсноос боллоо гэж. Тиймээс л ялагдсан хүмүүсийн гомдлыг, эргэлзээг арилгах ёстой. Эс тэгвээс энэ асуудал тасрахгүй. Тэгээд ч ихэнх улс төрийн хүчин энэ сонгуулийн санал тооллого будлиантай болсон байж магадгүй гэж мэдэгдэж байсан ш дээ. Тиймээс бид сонгуулийн саналыг дахиж тоолъё гэж байгаа.
-АН-ынхан ч танайхнаас болгоомжлох нь зүйн хэрэг. Учир нь хоёр сарын өмнөх саналын хуудсанд танай намынхан яаж ч нөлөөлсөн байж болох. Тэгэхээр АН-ын саналаар дахин санал хураалт явуулж машиныг тоолж үзвэл ямар вэ?
-Саналын хуудсанд хэн ч гар хүрэхгүй ээ. Харин сонгуулийн үед тухайн санал хураах машинд өөрчлөлт оруулсан байж магадгүй гэж л бид болгоомжлоод байгаа юм. Тийм болохоор л гараар тоолох гээд байгаа юм.
Нийтлэлч
Л.МӨНХТӨР
Эх сурвалж
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.