2012.04.16
С.Бямбацогт: Энэ төслийг баталсан бол “Саус Гоби Сэндс” манай баялгийг гадаадынханд зарж чадахгүй байсан юм
ТОВЧХОН
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг санаачлагчийн нэг юм. Хэрвээ энэ төслийг цаг алдалгүй бол “Саус Гоби Сэндс” компани Монголын баялгийг дур мэдэн зарах боломжийг хаах байсныг зориуд тэмдэглье.
- Нэмэгдэл олгох сумдыг тодорхойлохдоо нийгэм, эдийн засгийн байдал, хилийн боомт, шилжилт хөдөлгөөн, өргөн хэрэглээний барааны хэрэглээ, үнийн өсөлт зэрэг тухайн сумын хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн. Говийн бүсийн долоон аймгийн 45 сум, алслагдсан сумдаар найман аймгийн 71 сумыг сонгосон. Алслагдсан аймгуудын өрхийн гишүүн бүрт сард 7000, говийн бүсийн сумын өрхийн гишүүн бүрт 10 мянган төгрөг олгодог болсноор бүсийн нэмэгдэл олгох талд тодорхой ахиц дэвшил гарч байна. Бид өмнө нь хөөцөлдөж байгаад эрчим хүчний үнэ тарифыг улсын хэмжээнд ижил мөрдөхөөр болгосон. Улаанбаатарт нэг литр А-80 бензин 1600 төгрөг байхад Ховдод 2100 төгрөг байдаг. Түүний зөрүү нь 500 төгрөг. Тийм учраас одоо шатахууныг орон даяар ижил үнэтэй болгох ёстой. Монгол Улсын хаана ч амьдарсан ижил нөхцөлтэй байх боломжийг бүрдүүлж чадвал Улаанбаатарыг чиглэсэн их нүүдэл зогсоно. Оршин суугаа газартаа аятай тухтай амьдрахыг хүн бүр боддог болно.
-Засгийн газар дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт шинээр гуравдахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд нэг удаа 300 мянган төгрөг, Эхийн алдар II зэргийн одонтой эхэд 500 мянган төгрөг, нэгдүгээр зэргийн одонтой эхэд сая төгрөгийн тэтгэмж олгоно гэж тусгасан. АН Засгийн газарт байх үед батлагдсан хөтөлбөр шүү дээ. Тэгэхээр АН амлалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах байх.
-Төслийн гол санаа нь яг өнөөдрийн үүсээд байгаа хүнд нөхцөл байдлыг зохицуулах зорилготой байлаа. Монгол Улсын Үндсэн хуульд газар, түүний хэвлий дэх баялаг төрийн, ард түмний өмч гээд заачихсан байдаг. Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гадаад, дотоодын компаниуд эзэмшдэг. Эзэмшиж, ашиглаж байгаа лицензийг дамжуулан худалдах замаар Монголын баялгийн эзэн мэт аашилдаг, захиран зарцуулдаг хяналтгүй байдлыг зохицуулах зорилгоор энэ төслийг боловсруулсан хэрэг. Харамсалтай нь үндэсний аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой төслийг хэлэлцэхгүй байсаар өнөөдрийг хүргэчихлээ. Өмнө нь бид гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох татах төрийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Харин өнөөдөр нөхцөл байдал огт өөр боллоо. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлага нэгэнт үүссэн байна. Зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай болжээ. Монголын төр өөрийнхөө өмчийг мэддэг байя л даа. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг бүртгэдэг, зөвшөөрөл өгдөг болъё. Хуулийн ийм зохицуулалт байхгүйгээс болоод манай баялгийг гадаадынхан өөрсдийн өмч мэт дур мэдэн захиран зарцуулж байгаа юм. Хуульд цоорхой байгаа учраас ийм үйлдэл гаргаад байгааг анзаарах ёстой байсан. Энэ асуудлыг зохицуулах гэж жил гаруйн өмнө хуулийн төсөл санаачилсан гэдгийг хэлье.
-Цаг хугацааны боломж бол бий. Төслийг ойрын хугацаанд батлуулахын төлөө санаачлагч гишүүд идэвхтэй ажиллана гэж бодож байгаа. Төслийг боловсруулахдаа олон удаагийн судалгаа хийж, ОХУ, Австрали, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсын туршлагыг судалсан. Өргөн барьсан төсөлд 19 салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах талаар тусгасан. Уул уурхайгаас гадна банк санхүү, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлага бодитой байгаа юм. Нэг зүйлийг хатуухан хэлэхэд буруудахгүй байх. Монгол Улсыг хөгжүүлэх гэж гадаадынхан ирдэггүй юм. Богино хугацаанд яаж их ашиг олох вэ гэдгээ л урьтал болгодог. Монголыг тэд биш бид хөгжүүлнэ гэдгийг хүн бүр ухамсарладаг болоосой гэж хүсэж байна.
-Төслийг хэлэлцүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг Ж.Батсуурь гишүүн ахалж байгаа. Тэд л нэг хөдөлж өгөхгүй байна уу даа гэж харж байна. Асуудал байгаа бол хэлэлцүүлгийн үед боловсронгуй болгоод явах хэрэгтэй. Гол нь цаг хугацаа байхгүй боллоо гэдгийг тооцох хэрэгтэй байна. Хуулиа цаг алдахгүй баталмаар байна. Гэтэл Ажлын хэсэг хуралдаж өгөхгүй байна.
-Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг манай бүлэг жил гаруй нь өмнө хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Тийм учраас МАН-ын бүлгээс шалтгаалах зүйл байхгүй. Монгол Улсад гадаадын компаниуд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж болно. Энэ хууль батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулах бол Засгийн газарт мэдэгддэг, зөвшөөрөл авдаг болох юм. Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадынхан компани байгуулсан бол хувьцаагаа зарах, компанийн удирдлагыг шилжүүлэхдээ Монголын Засгийн газарт мэдэгддэг, асуудаг болох зохицуулалтыг тусгаж өгч байгаа юм. Хэрвээ Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг баталсан бол “Саус Гоби Сэндс” гадаадын нэг компани Монголын нүүрсний томоохон ордыг гадаадынханд зарж ашиг олох боломж бүрдэхгүй байсан юм.
-Саяхан болсон Засгийн газрын хуралдаанаар Таны санаачилсан Бүсийн нэмэгдэл олгох тухай болон гурав дахь хүүхдээ шинээр төрүүлсэн эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг дэмжсэн шийдвэрийг гаргалаа. Алслагдсан болон говийн бүсэд хэдэн аймаг, сумыг хамруулж ямар хэмжээний дэмжлэг үзүүлэхээр байгаа вэ?
- Нэмэгдэл олгох сумдыг тодорхойлохдоо нийгэм, эдийн засгийн байдал, хилийн боомт, шилжилт хөдөлгөөн, өргөн хэрэглээний барааны хэрэглээ, үнийн өсөлт зэрэг тухайн сумын хөгжлийг тодорхойлох үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн. Говийн бүсийн долоон аймгийн 45 сум, алслагдсан сумдаар найман аймгийн 71 сумыг сонгосон. Алслагдсан аймгуудын өрхийн гишүүн бүрт сард 7000, говийн бүсийн сумын өрхийн гишүүн бүрт 10 мянган төгрөг олгодог болсноор бүсийн нэмэгдэл олгох талд тодорхой ахиц дэвшил гарч байна. Бид өмнө нь хөөцөлдөж байгаад эрчим хүчний үнэ тарифыг улсын хэмжээнд ижил мөрдөхөөр болгосон. Улаанбаатарт нэг литр А-80 бензин 1600 төгрөг байхад Ховдод 2100 төгрөг байдаг. Түүний зөрүү нь 500 төгрөг. Тийм учраас одоо шатахууныг орон даяар ижил үнэтэй болгох ёстой. Монгол Улсын хаана ч амьдарсан ижил нөхцөлтэй байх боломжийг бүрдүүлж чадвал Улаанбаатарыг чиглэсэн их нүүдэл зогсоно. Оршин суугаа газартаа аятай тухтай амьдрахыг хүн бүр боддог болно.
-Гуравдахь хүүхдээ шинээр төрүүлсэн эхэд урамшуулал олгохыг АН-ын бүлэг дэмжээгүй. Засгийн газар дэмжчихлээ. УИХ-аар хэлэлцүүлэх гэхээр мөн АН-ын бүлгийн эсэргүүцэлтэй тулах байх даа.
-Засгийн газар дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт шинээр гуравдахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд нэг удаа 300 мянган төгрөг, Эхийн алдар II зэргийн одонтой эхэд 500 мянган төгрөг, нэгдүгээр зэргийн одонтой эхэд сая төгрөгийн тэтгэмж олгоно гэж тусгасан. АН Засгийн газарт байх үед батлагдсан хөтөлбөр шүү дээ. Тэгэхээр АН амлалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах байх.
-2009 оны аравдугаар сард Таны Г.Занданшатар, Н.Батбаяр, Ө.Энхтүвшин нартай хамт санаачилсан Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл өмнө минь байна. Төслийг өдийг болтол яагаад “хав дарчихсан” юм бэ. Ийм хуулийн зохицуулалт байхгүйгээс Фрийдланд гэх нөхөр Овооттолгойн нүүрсний ордыг хятадуудад зарчихлаа.
-Төслийн гол санаа нь яг өнөөдрийн үүсээд байгаа хүнд нөхцөл байдлыг зохицуулах зорилготой байлаа. Монгол Улсын Үндсэн хуульд газар, түүний хэвлий дэх баялаг төрийн, ард түмний өмч гээд заачихсан байдаг. Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг гадаад, дотоодын компаниуд эзэмшдэг. Эзэмшиж, ашиглаж байгаа лицензийг дамжуулан худалдах замаар Монголын баялгийн эзэн мэт аашилдаг, захиран зарцуулдаг хяналтгүй байдлыг зохицуулах зорилгоор энэ төслийг боловсруулсан хэрэг. Харамсалтай нь үндэсний аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой төслийг хэлэлцэхгүй байсаар өнөөдрийг хүргэчихлээ. Өмнө нь бид гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох татах төрийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Харин өнөөдөр нөхцөл байдал огт өөр боллоо. Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлага нэгэнт үүссэн байна. Зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай болжээ. Монголын төр өөрийнхөө өмчийг мэддэг байя л даа. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг бүртгэдэг, зөвшөөрөл өгдөг болъё. Хуулийн ийм зохицуулалт байхгүйгээс болоод манай баялгийг гадаадынхан өөрсдийн өмч мэт дур мэдэн захиран зарцуулж байгаа юм. Хуульд цоорхой байгаа учраас ийм үйлдэл гаргаад байгааг анзаарах ёстой байсан. Энэ асуудлыг зохицуулах гэж жил гаруйн өмнө хуулийн төсөл санаачилсан гэдгийг хэлье.
-Овооттолгойн нүүрсний ордыг буцааж авахад 30 хүрэхгүй хоногийн хугацаа үлдлээ. Гэсэн ч төр, засгийн зүгээс баялгаа буцааж авах талаар хийж байгаа алхам харагдахгүй байна. Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг хэлэлцье гэсэн байдал харагдахгүй байна.
-Цаг хугацааны боломж бол бий. Төслийг ойрын хугацаанд батлуулахын төлөө санаачлагч гишүүд идэвхтэй ажиллана гэж бодож байгаа. Төслийг боловсруулахдаа олон удаагийн судалгаа хийж, ОХУ, Австрали, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсын туршлагыг судалсан. Өргөн барьсан төсөлд 19 салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах талаар тусгасан. Уул уурхайгаас гадна банк санхүү, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлага бодитой байгаа юм. Нэг зүйлийг хатуухан хэлэхэд буруудахгүй байх. Монгол Улсыг хөгжүүлэх гэж гадаадынхан ирдэггүй юм. Богино хугацаанд яаж их ашиг олох вэ гэдгээ л урьтал болгодог. Монголыг тэд биш бид хөгжүүлнэ гэдгийг хүн бүр ухамсарладаг болоосой гэж хүсэж байна.
-Тухайн нүүрсний ордыг худалдах гэрээ хэлцэл эхэлснээс хойш 30 хоногийн дараа эцсийн шийдвэр гарна. Гэтэл цаг явсаар, УИХ-ын гишүүд зүгээр суусаар л байна шүү дээ.
-Төслийг хэлэлцүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг Ж.Батсуурь гишүүн ахалж байгаа. Тэд л нэг хөдөлж өгөхгүй байна уу даа гэж харж байна. Асуудал байгаа бол хэлэлцүүлгийн үед боловсронгуй болгоод явах хэрэгтэй. Гол нь цаг хугацаа байхгүй боллоо гэдгийг тооцох хэрэгтэй байна. Хуулиа цаг алдахгүй баталмаар байна. Гэтэл Ажлын хэсэг хуралдаж өгөхгүй байна.
-Төслийг санаачлагчдын дунд аль аль бүлгийн гишүүн бий. Тийм учраас улс төрийн шийдэл хүлээж цаг алдах зүйл гарахгүй байх. Олонхийн хувьд танай бүлэг ямар байр суурьтай байгаа юм бэ?
-Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг манай бүлэг жил гаруй нь өмнө хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Тийм учраас МАН-ын бүлгээс шалтгаалах зүйл байхгүй. Монгол Улсад гадаадын компаниуд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж болно. Энэ хууль батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулах бол Засгийн газарт мэдэгддэг, зөвшөөрөл авдаг болох юм. Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадынхан компани байгуулсан бол хувьцаагаа зарах, компанийн удирдлагыг шилжүүлэхдээ Монголын Засгийн газарт мэдэгддэг, асуудаг болох зохицуулалтыг тусгаж өгч байгаа юм. Хэрвээ Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг баталсан бол “Саус Гоби Сэндс” гадаадын нэг компани Монголын нүүрсний томоохон ордыг гадаадынханд зарж ашиг олох боломж бүрдэхгүй байсан юм.
Эх сурвалж
Өнөөдөр сонин
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.