Сангийн сайд Ч.Улаанаар ахлуулсан төлөөлөгчид Солонгост айлчилж байна
Сангийн сайд Ч.Улаанаар ахлуулсан төлөөлөгчид
2014.03.18

Сангийн сайд Ч.Улаанаар ахлуулсан төлөөлөгчид Солонгост айлчилж байна

Сангийн сайд Ч.Улаанаар ахлуулсан төлөөлөгчид энэ сарын 17-19-ний хооронд Бүгд Найрамдах Солонгос улсын Стратеги, сангийн яам болон Үндэсний татварын газарт ажлын айлчлал хийж байна.

Тус айлчлалын хүрээнд БНСУ-ын Шадар сайд бөгөөд Стратеги, сангийн сайд Хюн О-Сеок болон Үндэсний татварын газрын дарга Ким Дук-жоон нартай уулзан Солонгос улсын татварын удирдлага, татварын албаны үйл ажиллагааны цахимжуулалтын талаар туршлага судална.

Мөн Монгол Улсын Сангийн яам, БНСУ-ын Стратеги, сангийн яамд хоорондын хамтын ажиллагааны тогтсон механизмтай болох талаар санал солилцох юм.