Л.Гантөмөр: Оюутнуудын төлдөг сургалтын төлбөр юунд зарцуулагдаж байгааг хянана
Сайд Л.Гантөмөр
2014.02.14

Л.Гантөмөр: Оюутнуудын төлдөг сургалтын төлбөр юунд зарцуулагдаж байгааг хянана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” уриал­­гын дор зарим төрийн бай­гуул­лага, яамд, агентлагууд бү­тэц, зо­хион байгуулалт, үйл ажиллагаа­гаа өөрчилж, “ухаалаг төр рүү” тэмүүлэх болсон.

Энэ аянд ч гэсэн БШУЯ нэгдээд байгаа бөгөөд боловсролын салбарт тодорхой өөрч­лөлтүүдийг хийж эхэлсэн. Тэг­вэл гарч байгаа өөрчлөлтүүдийн та­лаар салбарын сайд Л.Гантөмөр чам­гүй олон зүйлийг ярьжээ.

Тэр­бээр “Ерөнхийлөгчийн ухаалаг төрийн талаархи энэ зорилтыг хэ­рэгжүүлэхийн төлөө манай сал­бар то­дорхой хөтөлбөр гаргаад ажил­лаж байна. Хамгийн эхэнд ил тод, нээлттэй байдлыг хангах ёстой бөгөөд үүнд онлайн системийг нэ­лээд хөгжүүлэх нь чухал. Ил тод байдалд удирдлагын гаргаж буй шийдвэр, олон нийтийн са­наа бодлыг хүлээж авах нь нөлөөл­нө. 

Ингээд шилэн данс гэдэг шиг ши­лэн түрийвчний системийг нэвт­рүүлэх юм.

Ингэснээр их, дээд сур­гуулиудын орлого, зарлагыг тодорхой болох, оюутнуудын төл­дөг сургалтын төлбөр юунд зар­цуулагдаж байгааг хянах боломж­той. Өөрөөр хэлбэл, засаглалын ши­­нэчлэл их тодорхой болно. Яваан­­даа аливаа чухал шийдвэрийг ганц, хоёрхон хүн гаргачихдаг биш, нийтээрээ хэлэлцэн шийдэх бо­ломж нээгдэх юм.

Мөн хамгийн чу­хал асуудал бол Ерөнхийлөгчийн хэлд­гээр ухаалаг төрийн анхаарал зүйл нь боловсролын салбарыг удирдаж байгаагийн хувьд, эрх мэдлийг доош нь шилжүүлэхэд ан­хаарах юм.

Үүнд багш, сургуульд бо­ловсролын салбарын эрх мэд­лийг олгох талаар ойлгож болно. Бид­ний хамгийн гол хийсэн ажил бол багшийн хийсэн ажлыг цаа­саар биш, хүүхэд бүрийн хөгж­лөөр дүгнэдэг боллоо. Мөн бо­ловс­ролын салбарын эерэг мэ­дээл­лийн сан бий болгохыг зорьж байна.

Хүүхдийг зэмэлдэг, хас­даг хандлагыг халж, хүүхдийн ам­жилтыг дэмждэг, магтдаг болс­ноор боловсролын салбарт хам­гийн чухал сургалтын арга зүйн ханд­лага нь өөрчлөгдөж байна.

Ухаа­лаг байх ийм л шийдэлд тэ­мүүлж, алсыг харах юм.  Хамгийн гол анхаарах цэг нь бол манай сал­барт шинжлэх ухаан гэж тодор­хойлж байгаа. Жил бүр Нобелийн шаг­налтан төрдөг шүү дээ. Одоо бэлт­гэгдэж байгаа хүүхдүүд ийм л технологийн дэвшилтэй, амьд­рахад таатай орчинд байх ёстой. Үүний зэрэгцээ бид Нобелийн шаг­нал хүртэх хүүхэд болгохын төлөө зорьж ажиллана. Бид шинжлэх ухаанаа яавал дэлхийн тэргүүлэгч болох вэ гэдэг бодлого дээр сууж байна” хэмээн ярьсан байна.