Залуус хоггүй, түгжрэлгүй хот мөрөөдөж байна
2012.06.07

Залуус хоггүй, түгжрэлгүй хот мөрөөдөж байна

Хан-Уул дүүргийн Ардчилсан Залуучуудын холбооны хүндэтгэлийн чуулган болж, уг арга хэмжээнд УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Л.Болд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл нар оролцлоо.Залуусын хувьд мөрөөдөл дүүрэн байна. Хоггүй хотод амьдрахаас эхлээд авто замын түгжрэлийг байхгүй болгох гээд... Харин мөрөөдлөө биелүүлэхийн тулд яах ёстой вэ залуучууд, үүнд зөвхөн сонголт л чухал байна.УИХ-ын гишүүн Л.Болд залууст хандан хэлсэн үгэндээ “Монгол Улсад ардчиллыг авчралцахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь тэр үеийн залуучууд байлаа. Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн 22 жилийн өмнөх залуучуудын тэмцэл өнөөдөр Монгол Улсыг тив дэлхийд ардчиллаараа, чөлөөт зах зээлээрээ, хөгжлөөрөө, хүний эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөөрөө гайхуулсан орон болгож тамгаллаа. 

тэрхүү тэмцлийн үр дүнд монгол хүн чөлөөт сонгуулиар төрөө бүрдүүлдэг боллоо.Энэ удаагийн сонгууль Ардчилсан намын хувьд ялагдах эрхгүй сонгууль. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд болж өнгөрсөн сонгуульд Ардчилсан нам амжилттай, амжилтгүй оролцсон ч гэлээ ямагт ард түмнийхээ төлөөлөл байж, язгуур эрх ашгийг нь хамгаалахын төлөө тууштай зогсож бодлогоо тодорхойлж хэрэгжүүлж ирсэн юм. Түүний үр дүнд ард түмэнд олон эрх чөлөө бас ирээдүй ирсэн. Энэ бол Ардчилсан залуучууд та бүхний гарт Монголын хувь заяа бий гэсэн үг.22 жилийн өмнө ардчиллыг Монголдоо авчрахын төлөө тууштай тэмцэж явсан Э.Бат-Үүл гишүүн маань өнөөдөр үс нь бууралтаж нас дарсан ч гэлээ нийслэлээ хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэл дор залуучуудаа хошуучлаад нийслэлийн сонгуульд оролцож байна. Энэ нь залуус та бүхний мөрөөдөл болсон хоггүй, түгжрэлгүй хотод амьдрах гэсэн хүслийг тань биелүүлэхийн төлөөх, бас нийслэлээ хот шиг хот болгож, улсаа улс хөгжүүлэхийн төлөөх Э.Бат-Үүл баатрын сонголт юм.


Өөрөөр хэлбэл, залуус та бүхний өмнө УИХ-ын сонгуулиас гадна НИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль маш хариуцлагатай сонголт болж хүлээгдэж байгаа шүү” гэдгийг санууллаа. Харин УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ц.Оюунгэрэл “Одоогоос 16 жилийн өмнө буюу 1996 онд Ардчилсан нам УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж байлаа. Ийм үнэмлэхүй ялалт байгуулахад та бүхнийг хоёр, дөрөвхөн настай байхад ах, эгч, аав, ээжийн тань Ардчилсан намд итгэл хүлээлгэж өгсөн сонголт нөлөөлсөн юм. Гэхдээ тэр үед нэг зүйлийг дутуу орхисон. Энэ нь УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулаад, орон нутагт ялагдсан явдал.Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн намын хувьд ардчилсан үзэлтэй байлаа ч бодлогоо хэрэгжүүлэх гэхээр хүндээ хүрдэггүй. Харин энэ удаагийн сонгууль боломж бий болгож байгаа. УИХ-ын сонгууль, нийслэлийн сонгууль хамтдаа явна. Энэ нь залуучууд та бүхний олон хүсэл мөрөөдлийг биелүүлэх сонголт өмнө тань байна гэсэн үг.

Тиймээс НИТХ-ын төлөөлөгчдөд нэр дэвшсэн залуучуудыг бас хамтад нь дэмжээрэй гэж уриалах байна.Залуу хүнд ажил олддоггүй, заримдаа эрх мэдэл олддоггүй учраас “Би юу хийж чадах юм бэ” гэж боддог. Гэтэл залуу хүн гартаа юу ч үгүй байсан ч олуулаа нийлэхээр нийгмийг тэр чигээр нь өөрчилж чаддаг юм гэдгийг бидний үеийнхэн сайн мэднэ. Америкчуудад би Монгол Улсад ардчиллыг хэрхэн авчирсан тухай гайхуулах дуртай, “Манай монголчууд -35 хэмийн хүйтэнд хавар намрын хувцастай шахуу гадаа зогсож байгаад ардчиллыг амгалан тайван байдлаар авчирсан” гэхээр үнэхээр тэд гайхдаг. Бүр яаж тэр вэ гэж асуудаг.

Харин би “Маш олон хүн ардчиллыг хүссэн учраас бид хамтдаа улсдаа ардчиллыг авчирсан юм” гэж гайхуулдаг.Тиймээс залуус та бүхэн бүрэн бүтэн ардчиллын өргөө барья гэж бодвол биднийг эрэгтэйтэй нь, эмэгтэйтэй нь, ахмадтай, залуучуудтай нь сонговол ардчиллын хамгийн гоё ордон босно. Та бүхний хувьд Монгол Улсын иргэний үнэмлэх, үзэг хоёр байхад л хангалттай. Үзгээрээ Ардчилсан намын гишүүдийг бас, Ардчилсан намыг дүүргэн будахад л болно” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн НИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд дан ганц МАН үнэмлэхүй ялалт байгуулж иржээ. Мөн социализмын үеийг нь оруулан тооцвол 80 гаруй жилийн турш Улаанбаатар хотын удирдлага нь зөвхөн МАН-ын гишүүн байж, бодлого тодорхойлж иржээ гэж хэлж болохуйц байгаа юм. Нийт есөн дүүрэг оршиж байгаагаас өнөөдөр дан ганц Хан-Уул дүүрэг цэнхэр өнгөтэй. Энэ нь 2008 оны орон нутгийн сонгуульд тус дүүрэгт Ардчилсан нам ялж, бусад найман дүүрэгт МАН ялжээ. Харин одоо нийслэлчүүд Улаанбаатар хотдоо хүн шиг амьдаръя гэвэл зургадугаар сарын 28-нд болох УИХ, НИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулиар цэнхэр туг мандуулахын төлөө өөрчлөлт хийх цаг болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.